Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Австралийн Үндэсний Их Сургуульд бэлэглэсэн гэрийг гардуулах ёслол гуравдугаар сарын 24-нд Канберра хотноо болов.
Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг бэлгийн гэрийг гардуулахдаа Монгол Улсын төр, засаг монгол судлалыг дэлхий дахинд хөгжлүүлэхэд онцгой анхаарч ирснийг цохон тэмдэглээд Австрали Улсад монгол судлалыг хөгжүүлэхэд Австралийн Үндэсний Их Сургууль бодит хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв.
Мөн Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас Австралийн Үндэсний Их Сургуульд бэлэглэж буй мастер морин хуурыг Д.Ганхуяг Б.Шмитэд гардуулахдаа мэргэжлийн хуурчаар тоглуулан ёслолын арга хэмжээг чимэв.