Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Xanadu Mines хүдрээр баялаг нимгэн давхарга илрүүлжээ

WWW.GAULI.MN
2016 оны 3 сарын 3
Gauli
Зураг зураг

Оюут Улаан алт-зэсийн төслийн хүрээнд компани “чулуун дээж”-инд хийсэн шинжилгээгээр хүдрээр баялаг нимгэн давхарга байгааг илрүүлжээ.

Энэ хэсэгт 305.8гр/тн, 171.6гр/тн ба 123.2гр/тн агууламжууд илэрсэн байна. Дээжинд хийсэн шинжилгээний үр дүнд 3 параллель 1.5км-т багтах “эпитермаль хүдрийн давхарга” бүхий бүтэц байгаа нь тогтоогдсон байна.

Гүйцэтгэх захирал Andrew Stewart “өрөмдлөг эхлэхээс өмнө суваг малталт болон нарийвчилсан сувгийн дээжийг шинжилж байгаа учраас шинэ соргог мэдээлэл ойрын үе гарах болно. Оюут Улаан дахь шинээр илрүүлсэн эрдэсжсэн бүсэд хүдэрээр баялаг газар алтны үзүүлэлт илэрч байгаа нь сэтгэл хөдөлгөм байгаа. Ийм үр дүн гарсан учраас одоо манай баг илүү эрчимтэйгээр хайгуул хийхээр төлөвлөж байна” гэжээ.

Чулуун дээжийн мэдээлэл: Эдгээр чулуун дээжийг Diorite Hill and Stockwork Hill-ээс цуглуулсан байна. Нийт 157 чулуун дээжийг гурван голлох бүсээс дээж болгон цуглуулж шинжилжээ.

Дээжийн ихэнхи хэсэгт буюу 57.9 хувьд нь 1гр/тн-ээс илүү агууламж байгаа нь тогтоогджээ. Харин 56 дээж нь 10гр/тн-оос илүү агууламжтай байгаа бол 8 дээж нь 100гр/тн-оос илүү агууламжтай байгаа аж.

Шинжилгээ: Өнгөрсөн сард Сиднейд төвтэй Bell Potter ҮЦК-иас “худалдан авах” зөвлөмжийг өгч ханшийн зорилтот түвшинг 0.35 австраль доллар байхаар таамагласан билээ.

Эх сурвалж: www.proactiveinvestors.com.au


 Хувьцааны ханш

Энэхүү мэдээлэл зах зээл цацагдсанаар хувьцааны ханш 50 хувиар өсөөд байна.

 

Xanadu Mines-ийн тухай

Салбар: Уул уурхай
Бирж: Австраль
Симбол: XAM
Хувьцааны тоо: 374.67 сая ширхэг
Хаалтын ханш: 0.15

Xanadu Mines-ийн ордууд нь Монголын өмнийн говийг дайран өнгөрдөг Азийн алт-зэсийн судлын бүсэд байрладаг. Компанийн хувьд хайгуулын ажлыг тасралтгүй хийж одоогийн байдлаар Хармагтай болон Оюут Улааны ордуудын нөөцийг хэсэгчлэн тогтоогоод байгаа юм.

 Оюут Улааны орд нь Дорноговьд байрладаг, Сайншандаас 70км зайд оршдог. 

Хармагтайн орд нь Улаанбаатараас 420км зайд, Өмнөговьд байрладаг ба тус орд нь Оюу толгой, Цагаан суварга гэх зэрэг томоохон ордуудыг багтаадаг алт-зэсийн бүсэд багтдаг байна.

Харин Оюут Улааны орд нь Дорноговьд байрладаг, Сайншандаас 70км зайд оршдог. Хармагтайн ордын хувьд ЖОРК-ийн тайлангаар 1,533 сая паунд зэс, 2 сая унцаас багагүй алт бүхий 203 сая тн хүдрийн нөөцтэй нь тогтоогдсон.

Харин хамгийн өндөр агууламжтай хэсэг нь 0.47 хувийн зэс, тн тутамд 0.59 гр алт бүхий 56 сая тн хүдэр байгаа юм. Одоогийн байдлаар компанийн хайгуул хийсэн талбай нь нийт лицензийн талбайн бага хувийг эзэлж байна. Цаашид нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд хайгуулын ажлыг тогтвортой хийнэ гэдгээ компани мэдэгдээд байгаа юм.

Kincora нэмж лиценз эзэмшлээ

Kincora Copper шинээр нэг лицензийн эзэмшигч болсноор нийт гурван лицензийг Монголд эзэмшдэг боллоо. “Улаан Худаг” хэмээх шинэ лицензийг эзэмших болсон бөгөөд Оюу толгойн ордоос 15км зайд оршдог. Дээжинд хийсэн шинжилгээнээс үзэхэд 2%-ийн зэсгий агууламжтай, 0.25гр/тн алтны агууламжтай нь тогтоогдсон байна.

Эх сурвалж: www.proactiveinvestors.co.uk