Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Оросоос Ди Каприогийн “махлаг ихэр” тодорчээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Москвагийн ойролцоох Подольск хотод хамгаалагчийн ажил хийдэг 33 настай Роман Бурцев хэмээх залуугийн зураг өнгөрсөн сард интернэтээр цацагдсан нь олны анхаарлыг татсан юм.

Учир нь тэр илүү жинтэй л болохоос Холливүүдийн од Леонардо Ди Каприотой тун адилхан юм байна.

Харин одоо тэр Москвагийн нэгэн телевизийн сувгаар цацагдаж байгаа “Роман с Ди Каприо” шоунд оролцож Оскарын шагнал гардуулах ёслол хүртэл буюу энэ сарын 28 хүртэл өөрийгөө өөрчлөн нэрт жүжигчинтэй адилхан болох зорилт тавьжээ.

Үзэгчид түүнийг хэрхэн жингээ хасаж, өөрчлөгдөн Ди Каприотой хэр их адилхан болохыг харж дүгнэх юм.

Өөрийн өвөг дээдсийг Орос гаралтай гэж нэгэнтээ ярьж байсан Леонардо Ди Каприо сүүлийн үед Оросын хувьсгалын удирдагч Владимир Лениний дүрд тоглох магадлалтай талаар ярилцах болсон. Тэр бас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины дүрд тоглох сонирхолтой явдгаа ярьж байсан нь түүнийг Оросуудын дунд ихээхэн нэр хүндтэй болгож байна.

Эх сурвалж: The Washington Post

Зураг
16 | 4 | 2 цаг