Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ханш хаана хүрэх вэ?

Ж.Цогзолмаа
2016 оны 2 сарын 18
Зууны мэдээ
Зураг зураг

-Хөндөх сэдэв-

Цагаан capaac өмнө кг нь 5,000 төгрөгийн үнэтэй байсан өргөст хэмх битүүний өдөр 12,000-д хүрсэн тухай нийгмийн сүлжээгээр эзэгтэй нар шуугьж байв. Ажил гэсээр цагийг нь тулгаж гарсан хүмүүсийн эрэлт зах зээл дээр илүү үнэ тогтоох бичигдээгүй хуулийг ийнхүү баталсан юм.

Тэгвэл өнөөдөр манай санхүүгийн зах зээлд яг ийм байдал өрнөж байна. 1994 онд 500 төгрөг ч хүрдэггүй байсан ганц америк мөнгөн дэвсгэрт өдгөө дөрөв дахин үнэтэй болжээ. Өөрөөр хэлбэл, монголчууд гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй болж, дэлхийтэй холбогдсон цагаас эхлэн төгрөгийн “эрүүл мэнд” яг л зүрхний бичлэг шиг дээш, доош савласан юм.

Өөрсдөө үйлдвэрлэдэггүй, уул уурхайгаас хэтэрхий хамааралтайн зовлон биднийг валютын крантнаас хараат болгож, хөрөнгө оруулалтгүйгээр үнийн шуургыг давах чадалгүй болгосон бололтой. Тийм ч учраас томоохон төслүүдийн хөдлөх цаг, харийн бнзнесмэнүүдийн наашлах өдрийг төгрөгийн ханшийг аврах найдлага хэмээн харж буй нь нууц биш.

Энэ онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг эдийн засагтайгаа нийцтэйгээр уян хатан тогтох зарчмыг баримтална хэмээжээ. Харин төсөвт төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг 2,030 төгрөгт тогтоно гэж тооцсон байна.

Тэгвэл гадаадын шинжээчид өөр байр суурьтай байна. “trading-economics.com” сайтад дурдсанаар энэ оны эхний улиралд ам.доллар 2014, хоёрдугаар улиралд 2,054, гуравдугаар улиралд 2,074, харин сүүлийн улиралд 2,094 төгрөгт хүрнэ гэсэн тооцоо гаргажээ. 

Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт жилийн эхэнд 4.3 хувь байх бол жилийн төгсгөлд 3.3 хувьд хүрнэ гэсэн байна. Учир нь гадаадын шууд хөрөнгө оруулалт жилийн эхэнд 16,544 сая ам.доллар байх бол жилийн турш онц өөрчлөгдөлгүй байсаар он дуусах төлөвтэй байгааг ч мөн тэмдэглэсэн байна.

Бензин шатахуун, татвар хураамж гээд бүх л зүйл хилийн чанадаас зөвхөн ам.доллараар тооцогдож орж ирж байгаа учраас төгрөгийн сулрахад гайхах зүйл алга. Тэгээд ч монголчууд хамаг хэрэглээгээ импортолдог, үйлдвэрлэж сураагүй улс юм болохоор гадаад мөнгөний дайнд ялагдал хүлээж буй нь энэ.

1994 онд 500 төгрөг ч хүрдэггүй байсан ганц америк мөнгөн дэвсгэрт өдгөө дөрөв дахин үнэтэй болжээ. 

Тэгэхээр энэ онд хөрөнгө оруулалт, зэсийн үнэд найдаж гарц хайж байгаа бидэнд дэлхийн бусад шинжээчид ямар хариулт өгөх бол. Энэ онд манай улс төсөвтөө нэг тонн зэсийн ханшийг 5,137 ам.доллар байхаар тооцжээ. Тэгвэл өчигдөр Лондоны металлын биржид энэ металлын үнэ нэг тонн нь 4,583 “ногоон” байв.

Энэ металлын үнэ Хятадын үйлдвэрлэлийн эрэлттэй салшгүй холбоотой. Иймд дэлхий дахин луунууд хэрхэхийг анхааралтай ажиглаж, зэсийн үнийн өсөлтийг дагаад эдийн засаг сэргэх цагийг харзнаж байна. Тэгвэл өнгөрсөн 1980-2010 онд энэ том үндэсний эдийн засгийн өсөлт 9.9 хувьтай явж ирсэн бол ирэх таван жилд 9.7 хувьтай байх нь. Түүнчлэн эрэлт хангалттай өсөхгүй бол зэсийн үнэ ч өөдлөхгүй гэдэг нь тодорхой юм.

Зураг