Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Котошогикугийн төрөлх хот жуулчдыг урьсан сурталчилгаа гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Кюүшү арлын Янагава бол хүн бүр мэдээд байдаггүй жижигхэн хот. Токио шиг өндөр барилгагүй, Киото шиг баялаг түүхгүй ч гэсэн Янагавад өөрийн онцлог бий гэнэ.

Сүүлийн үед Янагава хотод аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, зөвхөн өнгөрсөн жилд 1.2 сая жуулчин иржээ.

Тиймээс энэ өсөлтийг үргэлжлүүлэхийн тулд хотынхон “Сагемон охид” нэртэй видео сурталчилгаа хийж хотоо танилцуулсан байна.

Янагава хотод 470 км урт суваг оршдог ба түүгээр аялах нь хотын нэг чухал үзвэр гэнэ. Мөн энэ хотоос хоёр алдартан төрсний нэг нь хорьдугаар зууны эхэн үеийн нэрт яруу найрагч Китахара Хакушу бөгөөд өнөөг хүртэл түүний шүлэг, дуу хүмүүсийг зугаацуулсаар байгаа аж. Харин нөгөө алдартан нь өнгөрсөн сарын башёд түрүүлж 10 жилийн дараах анхны Япон аварга болсон Котошогику Казухиро гэнэ.

Харин сурталчилгаанд дүрслэгддэг “Сагемон охид” бол тус хотын гол билэгдэл. Японд алдартай хүүхэлдэйн наадам Хина Мацури энд болж Янагава хотын иргэд “сагемон” хэмээх модон бөмбөлгийг урлаж наадмыг чимэглэдэг юм байна.

Эх сурвалж: Japan Today