Сар шинийн баярын амралт дуусч худалдаа үйлчилгээний газрууд өнөөдрөөс ердийн цагийн хуваариараа ажиллаж эхэллээ. Харин томоохон захууд ажиллахгүй.
“Хар хорин” худалдааны төв хоёрдугаар сарын 13-наас эхлэн ажиллана.
“Барс” 1,2 худалдааны төвүүд хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажиллана.
“Да хүрээ трейд” техникийн зах хоёрдугаар сарын 15-наас ажиллана.
“Хүчит шонхор” худалдааны төв хоёрдугаар сарын 17-ноос эхлэн ажиллана.
“Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 19-нөөс ажиллаж эхэлнэ.