Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Хятадуудад сар шинийн мэнд хүргэсэн анхны удирдагч Дэвид Камерон боллоо

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хятад-Их Британий харилцаанд маш их анхаарал хандуулах болсон Британий ерөнхий сайд Дэвид Камерон энэ жил Хятадуудад сар шинийн видео мэндчилгээ илгээсэн анхны төрийн тэргүүн боллоо.

Түүгээр ч зогсохгүй тэр мандарин хэлээр мэндчилгээ хэлсэн байна.

Ер нь Дэвид Камерон Хятадтай харилцаагаа өргөжүүлэхэд ихээхэн анхаарах болсон нь түүний сүүлийн үед явуулж байгаа бодлогоос харагдаж байгаа. Тухайлбал тэр Ши Жиньпиний Лондон дахь айлчлалыг урьд өмнө хэнд ч үзүүлж байгаагүй хүндэтгэлтэй зохион байгуулж, Давосын чуулганы үеэр Жэк Магийн хувийн үдэшлэгт зочилж, Хятадын даргыг айлчлах үеэр уушийн газар дагуулан орж ойр дотно харилцаа үүсгэсэн зэргээс харж болно.

Мөн саяхан Тайванийг тусгаар улс гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх хөдөлгөөн Британий олон нийтийн дунд өрнөхөд түүний засгийн газраас "no, thank you" гэсэн хариулт өгчээ.

Эх сурвалж: Shanghaiist

Зураг
3 | 58 минут