Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын эдийн засгийн өсөлт 25 жилийн хугацаан дахь доод түвшиндээ хүрлээ

ikon.mn
2016 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

ДНБ: 10.3 их наяд ам.доллар
ДНБ өсөлт: 6.9%
Бодлогын хүү: 4.3%
Ажилгүйдэл: 4%
Инфляци: 1.6%

2015 оны эцэст Хятадын ДНБ-ны өсөлт 6.9% гарсан нь өнгөрсөн оны мөн үед 7.3%-тай харьцуулахад 0.4% буурсан буюу 25 жилийн хугацаан дахь хамгийн бага түвшиндээ хүрлээ.

Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улсын тус үзүүлэлт нь олон улсын байгууллагуудын таамаглалтай таарч байгаа юм. Хэдийгээр Хятадын төр засгийн зүгээс 2015 оны эцэст эдийн засгийн өсөлтийг 7%-д барих зорилготой байсан ч зорилтот түвшнээс доогуур гарлаа.

 

Ерөнхий  сайд Ли Кэцяний мэдэгдсэнээр тус өсөлт нь одоогийн эдийн засагт тохирох өсөлт бөгөөд урт хугацаанд ажлын байр нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж. Цаашид эдийн засгийн өсөлт энэ хэвээр саарвал Хятад Улс экспорт, хөрөнгө оруулалтанд тулгуурласан эдийн засгийн бүтцээ хэрэглээ, үйлчилгээний салбарт чиглэсэн болгож өөрчлөхөөр төлөвлөсөн байна.

Мөн эдийн засгийн идэвхжил саарсан байгаатай холбогдуулан Хятадын Төв банкны зүгээс 2014 оны арваннэгдүгээр сараас хойш 6 удаа бодлогын хүүгээ буулгаад байгаа юм. 

 

Эх сурвалж: Эгүлэ Капитал 

 

Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч компани юм.

Хувийн хэвшил, төрийн болон ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн харилцагч нартай хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь тулгарч буй сорилтуудыг даван туулахад оновчтой мэдээлэл, судалгаагаар хангаж ажиллах нь бидний гол зорилго. Бидний энэхүү үйл ажиллагаа нь хэрэглэгчдийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн байр сууриа чадавхижуулахад тусална.

Өнөөдрийн байдлаар EBRD Монгол Улсын эрчим хүч, санхүү, үйлдвэр, худалдаа , дэд бүтэц зэрэг салбаруудад нийт 594.5 сая еврогийнхөрөнгө оруулалтын багцтай байна.