Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хэрэглэгчдийг 948 сая гаруй төгрөгөөр ХОХИРООСОН гэв

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дрга Д.Чулуунбаатар, уг холбооны Ерөнхийлөгч А.Ариунболд нар зарим компаниуд эрчим хүчний үнээс болж хэрэглэгчдийг нэг тэрбум орчим төгрөгөөр хохироосон тухай мэдээлэл хийлээ.

Тэдний өгсөн мэдээллээр 2015 онд 7,500 өрх /нэг өрх дөрвөн ам бүлтэй гэж үзвэл/ буюу 70,000 хэрэглэгчээс эрчим хүч хэрэглэсэн төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцон авч жилд нэг тэрбум орчим төгрөгөөр хохироосон ажээ.

Одоо мөрдөж буй цахилгаан эрчим хүчний тариф

  • Үйлдвэр аж ахуйн байгууллага 1K/ц  эрчим хүч 128.50 төг
  • Ахуйн  хэрэглэгч 1K/ц эрчим хүч 98.40 төг

Нэг өрх сард 150 к/ц эрчим хүч хэрэглэсэн гэж үзвэл ахуйн хэрэглэгчийн тарифаар 14,760 төгрөг. Харин аж ахуйн нэгжийн тарифаар 19,275 төгрөг болно.

Үүний зөрүү сард нэг өрхөөс 4,515 төгрөг илүү авсан байна. Жилээр буюу 12 сараар тооцвол 54,180 төг болно. Үүнийг 17,500 өрхөөр тооцвол мэг жилд 948,150,000 төгрөгийг хууль бусаар авч хэрэглэгчдийг хохироосон байна гэв.

Энэ үйлдэл нь тухайн барилгын компани иргэн Эрчим хүчний тухай хуулийн 12.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.8.3, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9 заалтыг тус тус зөрчиж байгаа тухай хэллээ.

Тухайн үед Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо уг асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ-ын Өргөдлийн байнгын хороо,  Эрчим хүчний зохицуулах хороонд хандсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй ажээ.

 

Чухам ямар компаниуд ААН-ийн нэгжийн тарифаар хэрэглэгчдээс цахилгааны мөнгө авч байгаа талаар Д.Чулуунбаатар

 

“Улаанбаатар ЦТС ХК-иас гаргасан судалгаан дээрээс үндэслэж хэлье. Олон иргэдийг хохироосон томоохон компаниуд гэвэл “Пюр Хаус”, “Жигүүр Гранд”, “ЮБП”, “Зүүн хүрээ шилтгээн”, “АО Жаргалант”, “Ричфортун”, “Блю Скай”, “Ажигана” юм.

Хамгийн гол нь энэ асуудлыг Засгийн газар, Эрчим хүчний зохицуулах хороо нэн яаралтай шийдэж, хэрэглэгчдийг цаашид хохироохгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй байна” гэв.

Тэдний хувьд Засгийн газраас 2016 оныг Хэрэглэгчийн жил болгон зарласантай холбогдуулан уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хоёр дахь удаагаа, мөн Засгийн газарт хүргүүлж байгаа ажээ.