Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Итали жүдогийн дасгалжуулагчийг Путин ОХУ-ын иргэн болголоо

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Оросын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байгаа Италийн иргэн Эцио Гамба ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар ОХУ-ын иргэн болжээ.

Сочи хотод бэлтгэл хийж байгаа үндэсний шигшээ баг дээрээ Путин очиж хамт бэлтгэл хийсэн тухай өчигдөр буюу Баасан гарагт хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Тэгвэл үүний дараахан Гамбаг иргэн болгох зарлиг гарчээ.

Эцио Гамба нь 1958 оны 12 дугаар сарын 2-нд Италид төрсөн. 1980 оны Москвагийн зуны Олимпоос -71 кг-ийн жинд алт, 1984 оны Лос Анжелесийн зуны Олимпоос мөнгөн медаль хүртэж байсан юм байна.

Путины бэлтгэлийн хэсгээс:

Эх сурвалж: Russia Today

Зураг
3 | 53 минут