Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Отгонтулга: Шинэ системийг ашигласнаар орлогоо баталгаажуулан зээл авах боломжтой

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2015 оны 12 сарын 4
Зууны мэдээ
Зураг зураг

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын цаасан падаан ашиглах шаардлагагүй аж. Учир нь татварын албан ёсны төлбөрийн баримт хэвлэх цахим хуудасны туршилтыг өнгөрсөн Лхагва гарагаас эхлүүлсэн юм. Татвар суутган төлөгч аж ахуйн нэгж www.e-barimt.mn цахим хуудсанд нэвтэрч татвар төлөгчийн дугаараар бүртгүүлэн цахим төлбөрийн баримтын систем руү нэвтрэх боломжтой. Энэ талаар “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем” төслийн нэгжийн захирал Р.Отгонтулгатай ярилцлаа.

-28 хоногийн дараа татварын буцаан олголтыг хувь хүн авч эхлэх нь. Бэлтгэл ажил ямар төвшинд байна?

-2015 оны долдугаар сард Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэчилсэн найруулгыг батлахдаа иргэн бүрийн оролцоог чухалчилсан.
Өөрөөр хэлбэл, хувь хүн НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг авах эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд технологийн тогтолцоог шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай. 

Улсын хэмжээнд 27 мянган НӨАТ төлөгч аж ахуйн нэгж бий. 

Тиймээс автоматжуулсан системээр энэхүү. ажлыг гүйцэтгэнэ. Үүний тулд аж ахуйн нэгжид бэлтгэл ажил хийх хугацаа шаардана. Улсын хэмжээнд 27 мянган НӨАТ төлөгч аж ахуйн нэгж бий. Үүнээс 39 компанийн 171 кассын машин татварын шинэ системд холбогдсон байна.

-НӨАТ-т төлсөн мөнгөнийхөө хоёр хувийг буцааж авахын тулд ямар баримт цуглуулах вэ?

-Бид аливаа худалдан авалт хийсэн анхан шатны баримт болох падааныг базаад хогийн саванд хийчихдэг дадалд суралцсан. Энгийнээр хэлбэл, шатахуун түгээх газраас ямар бензин, хэдэн төгрөгт авснаа гэрчлэх баримтгүй болж байгаа юм.

Магадгүй бензин биш дизель түлш авчихсан байх тохиолдол гардаг. Гэтэл баримт байхгүйгээс яах ч аргагүй нөхцөл үүснэ шүү дээ.

Өөрөөр хэлбэл, таны төлсөн НӨАТ-ыг дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг аж ахуйн нэгж таныг юу ч аваагүй гэх бүрэн боломжтой болсон хэрэг. Үүний цаана нөгөө л далд эдийн засаг яригдана. Тэгэхээр хувь хүн худалдан авалт хийх бүртээ баримтаа заавал авч, түүнийгээ хадгалж хэвших хэрэгтэй. Ингэснээр таны төлсөн татварыг улсад бүрэн тушаах хөшүүрэг болно. 

Мөн ирэх сарын 1-нээс баримт цуглуулан хоёр хувийн буцаан олголтыг авахаас гадна сугалаанд оролцох боломж бүрдэнэ. Баримтын тухайд кассын машинаас гарч байгаагаас арай өөр байх бөгөөд үйлчилгээ, худалдаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж www.e-barimt.mn цахим хуудсанд нэвтэрч татвар төлөгчийн дугаараа бүртгүүлэн цахим төлбөрийн баримтын системд нэвтрэн гаргаж өгнө.

-Тэгэхээр НӨАТ-ын буцаан олголтыг хийхийн тулд шинэ төхөөрөмж авах ёстой гэсэн үг үү?

-Ямар нэгэн кассын машин хүчээр шахах нь гэх хардлага гарч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ тийм зүйл огт болохгүй. Яагаад гэвэл, интернет сүлжээтэй орчинд www.e-barimt.mn цахим хуудас руу орж төлбөрийн баримтыг гаргаж өгөх бүрэн боломжтой. Бид технологийн дэвшилтэт эринд амьдарч байна. 

Хүн бүр ухаалаг утас ашиглаж байгаа нөхцөлд хүндрэл учрахгүй. Тэгэхээр хаанаас ч гэсэн баримтаа гаргаад авч болно гэсэн үг. Бид '‘Баянзүрх" худалдааны төвд долоо хоногийн хугацаанд туршилт хийсэн. Тэнд худалдаа хийж байсан хүмүүсийн 80 хувь нь ухаалаг утастай байсан учраас аппликейшн суулгаж өгсөн. 

Энэ ажил маш амжилттай болсон. Тиймээс аж ахуйн нэгж болоод хувь хүнд огтхон ч чирэгдэл учруулахгүй. Түүнээс гадна тухайн худалдаа эрхлэгч хэдэн төгрөгийн татвар төлж чадах эсэхийг бодитоор гаргах боломж анзаарагдсан. Бас нэг жишээ дурдахад, махны худалдаа эрхэлдэг хүн орлогоо зөв тодорхойлж баримтжуулахыг хүсч байсан ч хэрхэхээ мэдэхгүй байж.

Харин шинэ системийг ашигласнаар боломж гарч байгаад талархаж байгаагаа бидэнд хэлж байлаа. Учир нь тэр хүн бизнесээ өргөжүүлэхийг хүсдэг ч зээл авч чаддаггүй байжээ. Одоо бол түүний орлого тодорхой бас баталгаажих учраас зээл авах боломж бүрдэж байгаа юм.

-НӨАТ-ын буцаан олголтоос гадна сугалаа явуулах гэж байгаа юм байна. Хонжвор нь юу вэ?

-Тэгэлгүй яахав, сугалаа явуулна. Магадгүй өмнө нь гарч байсан сугалаануудтай адилтгах нэгэн гарах байх. Гэхдээ энэ удаагийнх арай өөр байх болно. Учир нь үүнийг төрөөс зохион байгуулж байгаа юм. Сугалааны хонжворыг cap бүр тараах бөгөөд үүнд зарцуулах хөрөнгийг улсын төсөвт суулгасан байгаа.

Тодруулбал, улсын төсвөөс cap бүр хоёр тэрбум төгрөг гаргана. Мөн сугалааны хонжворт хамгийн багадаа 30 мянган төгрөг, дээд тал нь 100 сая төгрөг хожих боломжтой. Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс аж ахуйн нэгж болон худалдаа эрхлэгчдэдээ нэг л зүйлийг уриалж байгаа.

Тухайлбал, их бага гэлтгүй худалдан авалт бүрт баримтыг нь гаргаж өгөөсэй. Мэдээж 100 мянган төгрөгийн худалдан авалт хийх нэгэн байхад 500 төгрөгийн үнэтэй чихэр авах хүүхэд бий. Хамгийн гол нь худалдан авах үнийн дүнгээс үл хамааран сугалаанд оролцох эрх үүснэ. Тэгэхээр хүүхдийн аз түшээд 500 төгрөгийн баримтаар том хонжвор хожих ч юм билүү, бид мэдэхгүй шүү дээ.

-Бизнесийнхэнд тулгамдсан асуудлын нэг нь яах аргагүй НӨАТ-ын өр. Тэгэхээр энэ систем ажиллаж эхэлснээр хүнд байдалд орчих вий гэх эргэлзээ байна?

-Эргэлзээ байгааг үгүйсгэхгүй. Мэдээж НӨАТ-ын буцаан олголтыг аж ахуйн нэгжийн тайланг үндэслэж өгнө. Гэхдээ иргэдийн хувьд авах мөнгөндөө огтхон ч эргэлзэж болохгүй. Учир нь иргэдэд зориулсан цахим хуудсыг энэ сарын 15-нд ажиллуулах болно. Тэгэхээр энэ хуудсанд тухайн хувь хүн өөрийн худалдан авалтаа нэг бүрчлэн бүртгүүлснээр хэдийд, ямар хэмжээний мөнгө авах вэ гэдгийг нь мэдээлнэ.

Аж ахуйн нэгж НӨАТ-ын өрөнд орж байгаа нь мөнгөний менежментээ хийж чадахгүй байгаатай шууд холбоотой. Яагаад гэвэл, худалдан авагчийн төлсөн НӨАТ-ын мөнгийг бизнесийнхээ эргэлтэд оруулж байгаа нь туйлын буруу зүйл.

-НӨАТ төлөгч, төлөгч биш гэсэн хоёр хэсэгт аж ахуйн нэгжүүдийг хувааж болно. Энэ байдал буцаан олголтод нөлөөлөх үү?

-Тэгэхээр НӨАТ-ын босго 50 сая төгрөг болсон. Гэхдээ тухайн компанийг чадавхтай, чадавхгүй гэж хувааж байгаа зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин хувь хүмүүсийн тухайд НӨАТ төлдөггүй газраас худалдан авалт хийсэн бол зөвхөн сугалаанд оролцоно. НӨАТ төлөгчөөс авсан бол хоёр хувиа авахаас гадна, сугалаанд оролцох юм.

Монгол инновацид тулгуурласан бүгээгдэхүүн экспортолсон анхны улс болно. 

Мэдээж энэ ялгааг хүмүүст ойлгомжтой болгохын тулд үйлчилгээний газруудад таних тэмдэг байрлуулна. Тиймээс иргэд сонголтоо хийх боломж бүрдэнэ.

-Мэдээж хүн НӨАТ-ын буцаан олголтоо авахыг илүүд үзнэ. Тэгэхээр НӨАТ төлдөггүй газруудын борлуулалт эрс буурах нь тийм үү?

-Хэдийгээр хуулинд зааснаар НӨАТ төлөгч болохын тулд 50 саяын босготой байна гэсэн ч тухайн компани НӨАТ төлөгч болох хүсэлтээ ирүүлж болно. Үүнд асуудал үүсэхгүй. Тэгэхээр компаниуд бэлтгэлээ сайн базааж бизнесийнхээ эрсдэлийг бууруулах, хамгаалах нь зүйтэй. 

Магадгүй, ирэх сарын 1-нээс НӨАТ төлдөггүй аж ахуйн нэгжийн орлого буурахыг үгүйсгэхгүй. Ер нь бизнес зах зээлийн зарчмаар өрсөлдөөн дунд хөл дээрээ тогтдог. Тиймээс хэрхэхийг тухайн компанийн эздүүд шийдвэрлэх байх.

-Энэ систем ажиллаж эхэлснээр гарах ач холбогдол?

-Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд Словакуудаас туршлага судалж, хамтарч байгаа. Тухайн улс энэ системийг ашигласан. Гэхдээ зөвхөн сугалаа явуулсан юм билээ. Харин манай улсын хувьд НӨАТ-ын буцаан олголтоо ч өгнө, сугалаагаа ч явуулна. Ийм туршлага өөр бусад улс, оронд байхгүй. Монгол инновацид тулгуурласан бүгээгдэхүүн экспортолсон анхны улс болно. Энэ системийг Англи, Монгол хэл дээр хийж байгаа.

Зураг