Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Хятадууд 43 цагийн дотор хуучин гүүрээ буулгаж, шинийг барилаа

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хятад орон хэр хурдтай хөгжиж байгааг харуулсан нэгэн үйл явдал саяхан Бээжин хотод боллоо.

Барилгачид нэгэн хуучирсан гүүрийг буулган шинээр солих ажлыг 43 цагийн дотор, хөдөлгөөнд огт саад учруулахгүйгээр хийжээ.

Тодруулбал Бээжин хотын Саньюань гүүрийг энэ сарын 13-ны 23 цагт шинэчлэн солих ажил эхэлсэн байна. Ингэхдээ 1,300 тонн жинтэй гүүрийн шинэ давхаргыг зөөвөрлөн суурилуулжээ.

Хэрвээ уламжлалт аргаар сольсон бол энэ ажил хоёр сар гаруй үргэлжилж, замын хөдөлгөөн хаагдах байв. Харин барилгачид шинэ арга хэрэглэснээр анх удаа ийм богино хугацаанд амжуулж чаджээ.

Ажлын явцыг харуулсан видео:

Эх сурвалж: Shanghaiist