• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Нүцгэн унтахын давуу талууд

У.Хулан, iKon.mn
2015 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Зөв хооллолт, нойр хоёр нь хүний эрүүл мэндэд хамгийн чухал нөлөөтэй. Удаан хугацаанд нойр муутай явах нь чихрийн шижин, зүрх судасны өвчин тусах, хэт таргалах, сэтгэл гутралтай болох зэргээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. 

Саяхны нэг судалгаагаар гурван хүн тутмын нэг нь нүцгэн унтдаг зуршилтай болохыг тогтоожээ. Нүцгэн унтсанаар хамтрагчтайгаа илүү дотно байхад нөлөөлж, аз жаргалыг мэдрэх мэдрэмжийг дээшлүүлж, цусны даралтыг бууруулж, дархлааг сайжруулж, сэтгэл зовнилыг багасгадаг байна. Мөн таны биеийг ямар нэг хувцсаар хязгаарлахгүй байснаар бүрэн эрх чөлөөг мэдрээд зогсохгүй бэлгийн дур хүсэл, мэдрэмжийг нэмэгдүүлдэг байна.

Нүцгэн унтахын давуу тал нь зөвхөн дээрх зүйлсээр хязгаарлагдахгүй бөгөөд таны бэлгийн амьдралыг сайжруулж, илүү гүн нойронд автахад тусалдаг.

Эмэгтэй хүн нүцгэн унтсанаар үтрээ орчмын чийг, дулаан багасдаг бөгөөд ингэснээр бактери үржих, элдэв халдвар тусах эрсдэл нь багасдаг байна. Харин эрэгтэй хүн нүцгэн унтсанаар эр бэлгийн эсийн үр тогтоох чадвар сайжирдаг аж.

Мөн арьс чөлөөтэй амьсгалж, ямар нэг арьсны өвчин тусах эрсдэлийг бууруулдаг байна. Өдөржин хувцастай явснаар арьс хөлөрч, хувцсанд наалдсан химийн гаралтай угаалгын бодис арьсны нүхээр ордог.

Түүнчлэн гэр бүлээрээ нүцгэн унтсанаар унтлагын хувцас авах, угааж, индүүдэх зардлыг үгүй хийнэ. Хувцасгүй унтахаар даардаг бол дулаан хөнжил нөмрөх нь зүйтэй.

Нүцгэн унтах нь өөр ямар давуу талтай вэ?

1.    Тав тух

Та нэг л удаа хувцасгүй унтаад үзвэл ахиж унтлагын хувцас өмсөхийг хүсэхгүй л болов уу. Ямар нэгэн бие барьсан зүйл мэдрэгдэхгүй байснаар та бүрэн эрх чөлөөг мэдэрч, тайван амарна.

2.    Тайван нойрсоно

Унтлагын хувцас орны даавуутай зууралдаж, чөлөөтэй хөдлөхөд саад болдог бөгөөд ингэснээр тухтай амарч чадахгүй байх, хар дарж зүүдлэх зэрэг сөрөг нөлөөтэй. Нүцгэн унтвал энэ бүх асуудал байхгүй болж, илүү тайван нойрсоно.

3.    Арьсанд сайн нөлөөтэй

Нүцгэн унтсанаар таны арьс чөлөөтэй амьсгална. Мөн бэлгийн эрүүл мэндэд сайн нөлөөтэй бөгөөд хөл, суга зэрэг биеийн бусад хэсгүүд ч чөлөөтэй амьсгалж, арьсны өвчин тусах эрсдэлийг бууруулдаг аж.

4.    Дааврын ялгарлыг тогтворжуулна

Нүцгэн унтах нь биеийн дулааныг тогтворжуулдаг бөгөөд ингэснээр дааврын ялгарал мөн тогтворждог. Хэтэрхий халуун орчинд унтах нь дааврын ялгарлыг нэмэгдүүлдэг бөгөөд сэрсний дараа ч даавар ялгарсан хэвээр байдаг байна. Даавар ингэж хэт ихээр ялгарснаар бухимдах, эрүүл бус хооллох дуршилтай болох, жин нэмэх зэрэг сөрөг нөлөөтэй. 

Эх сурвалж: healthyfoodteam.com
 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
V [103.212.119.156] 2023/12/25
Ymar fuck ym be. Ovol nutsgen untval holdoj uhdeg ym baigaa biz dee. Ym bichij baigaa ym bol aytaihan bicheej. Fuck yyyyyyyyyyyooooooooooooouuuuuuuuu. Fuck yyyyyyyyyyyyoooooooooooouuuuuuuuu. Bas zazazazazazazazazazazazazazazazazaza.
0 | 1 Хариулах
Tergel [122.201.24.252] 2021/11/19
Fuck hudalch
1 | 4 Хариулах
монголын ард түмэн [66.181.178.123] 2018/11/4
zazazazaa
0 | 0 Хариулах
a.saka [176.129.210.193] 2018/6/26
Togtmol bish ch haaya nutsgen untah taatai baidag saihan sh dee
2 | 0 Хариулах
Зочин [139.5.217.247] 2017/9/3
Нүцгэн унтах гоё
2 | 0 Хариулах
Dsertusa anna [202.9.40.120] 2017/1/10
This is nise so much
3 | 0 Хариулах
aagii [202.179.20.115] 2015/11/21
nushgen untah unheer taatai baidag
3 | 0 Хариулах
????? [202.21.106.124] 2015/11/8
hervee nutsgen untaj bval hun orood irvel yah ym gehdee l goy
0 | 0 Хариулах
ariunbold [43.242.243.26] 2015/10/10
Irsen baidal nyzgenshtee
0 | 0 Хариулах
Muugii [112.72.13.73] 2015/10/6
Tme nuv nutsgen untah uneheer taalamjtai taashaaltai shan bdag shu
3 | 8 Хариулах
Зочин [93.232.233.104] 2015/10/5
Yeey!! Love ikon
2 | 2 Хариулах