2019/05/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,647.18₮
B30
УЛААНБААТАР
24°
|
B30
УЛААНБААТАР
29°
|
10°
B30
УЛААНБААТАР
30°
|
14°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S29
06:00
S30
07:00
S30
12°
08:00
S30
16°
09:00
S30
19°
10:00
S30
22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Махны экспортоос 483.2 сая ам.долларын ашиг олох боломжтой

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 9 сарын 24
iKon.MN

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд махны экспортын хэмжээг нэмэгдүүлэхээр болсон. Тэгвэл уг асуудлын хүрээнд өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуйн яаманд холбогдох албаныхан болон мэргэжилтнүүдийн хамтарсан зөвлөгөөн боллоо. Тус зөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Монгол Улсын сайд М.Энхсайхан, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт элчин сайд И.К.Азизов, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон бусад албан хүмүүс оролцлоо. 

Зөвлөгөөнийг нээж ХХАА-н сайд Р.Бурмаа үг хэлсэн бөгөөд Монголын махны экспортын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулсан юм.

128 мянган тонн мах экспортлоно

Манай улсын хувьд экспортын махны нөөц 128.5 мянган тонн байгаа аж. Үүнээс үхрийн мах 14.5 мянган тонн, хонины мах 45.8 мянган тонн, адууны мах 28.5 мянган тонн, ямааны мах 39.7 мянган тонн тус тус нөөцлөгджээ. Экспортын мах бэлтгэх бүс нутгийн хувьд хангайн бүс нутгаас 49.6 мянган тонн, баруун бүсээс 30.3 мянган тонн, төвийн бүсээс 29.6 мянган тонн, зүүн бүсээс 19 мянган тонн махыг бэлтгэх боломжтой юм.

Энэхүү экспортлох боломжтой 128.5 мянган тонн махнаас 73 мянган тонныг үйлдвэрийн аргаар боловсруулна. Харин үлдсэн 55 мянган тонн мах буюу 800.0 мянган бог, 115.0 мянган бод малыг хөлөөр нь экспортлох шаардлага гарч байна.

Экспортоос 483.2 сая ам.долларын ашиг олох боломжтой

Манай улс энэ жилийн хувьд 128.5 мянган тонн мах экспортлох боломжтой. Тэгвэл үүнээс 483.2 сая ам.доллар олох боломж бүрдэх юм. Тодруулбал, гадаад зах зээл рүү нэг килограмм адууны мах- 2,5 ам.доллар, үхрийн мах-4,5ам.доллар, хонины мах-4,0 ам.доллар, ямааны мах-3,0 ам.доллараар тооцож экспортолж байгааг салбарын сайд Р.Бурмаа танилцууллаа.

Салбарын сайдыг үг хэлсний дараагаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт элчин сайдын зөвлөх Д.Б.Балданович махны экспортын асуудлаар анхаарах ёстой хэд хэдэн зүйл байгааг танилцуулсан юм. Тэрбээр “Өнгөрсөн жил монголын талаас гаргасан хүсэлтийн дагуу ОХУ-аас махны квотыг 10 мянган тонн байхыг зөвшөөрсөн. Гэвч өнөөдрийн байдлаар махны экспорт нэмэгдээгүй байна. Энэ нь магадгүй өөр шалтгаантай байх гэж бодож байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монголд хийсэн айлчлалын үеэрээ махны экспортыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүний дараагаар монголын мах экспортлогч компаниуд өндөр хүлээлттэй байсан гэдэг нь харагдаж байна.

Өнгөрсөн жил ОХУ-ын Элчин сайдын яаманд бизнес хүрээний том уулзалт болсон. Тэнд оролцсон бизнес хүрээнийхэн монголын махны компаниудтай урт хугацааны гэрээ хийхээр ирсэн. Учир нь Монгол Улс бол бусад улстай харьцуулахад махны амт, чанар, тээвэрлэлтийн хувьд давуу талтай байдаг юм. Түүнчлэн анхаарах ёстой хэд хэдэн зүйл байгаа энд тодотгох хэрэгтэй байх гэж бодож байна. Нэгдүгээрт, гоц халдварт өвчнийг шийдэх, хоёрдугаарт боловсруулах үйлдвэрүүдийг сайжруулах шаардлагатай байна. Мөн монголын махны нийлүүлэлтийг улиралын шинж чанартай бус тогтвортой байлгавал энэхүү урт хугацааны гэрээ хэлэлцээр урагштай байх болно” хэмээсэн юм. 

Мөн зөвлөгөөний үеэр салбарын мэргэжилтнүүд мах экспортлох нөхцөл, боломжийн талаар хувийн хэвшлийнхэнтэй санал солилцлоо.

Эх сурвалж: ХХААЯ

x