Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд зөвлөлдөж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

ГХЯ-ны дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн долоодугаар сарын 06-наас 08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна

Зөвлөгөөний эхний өдөр “Гадаад харилцааны тухай хууль”-ийн төсөл боловсруулах ажлын явц, “Дипломат албаны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах ажлын явцын танилцуулга хийгдсэнээс гадна гадаад харилцааны нэгдсэн зохицуулалтын тухай мэдээлэл хийсэн юм. 

Мөн зөвлөгөөнөөр эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, гадаад сурталчилгааны бодлого, Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр, хилийн чанад дахь Монгол иргэдтэй харилцах бодлогын тухай шат дараалсан ажлуудын тухай зөвлөлдлөө. 

Зөвлөгөөний дараагийн өдрүүдэд төлөөлөгчид яам, агентлаг, нийслэл, аймаг орон нутаг, МҮХАҮТ, МАОЭНХ, барилга, ноос ноолуур, хүнс зэрэг салбарын төлөөлөлтэй хоёр талын уулзалт зохион байгуулах юм байна.