Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Брэндийн бүтээгдэхүүнийг албан ёсны борлуулагчаас худалдан авахыг зөвлөв

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 6 сарын 15
iKon.MN

БНХАУ-аас “ADIDAS”, “NIKE”, “JORDAN” зэрэг брэндийн бүтээгдэхүүнийг зөвхөн албан ёсоор борлуулах эрхтэй дэлгүүр болон үйлчилгээний газруудаас худалдан авах, худалдаа хийсэн баримт, тасалбар зэргийг хадгалахыг сануулж байна

 

Учир нь “БНХАУ-ын Гаалийн тухай хууль-”ийн 21-р зүйлд “Зохиогчийн эрхийг зөрчсөн бараа бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлэхгүй” гэж заасны дагуу брэндийн шошготой хуурамч бараа бүтээгдэхүүнийг тус улсын хилээр нэвтрүүлэхгүй, гааль хяналтын байгууллагууд хураан авах эрхтэй байдаг юм байна. 

Сүүлийн үед манай улсын иргэд дээрх брэндийн бүтээгдэхүүнийг хятадын албан ёсны бус борлуулагч нараас /Эрээн хотын “Вэньжоу” зах/ их хэмжээгээр худалдан авч тус улсын гаалийн байгууллагад бараа бүтээгдэхүүнээ хураалгаж, эд материалаар хохирох явдал гарч байгаа тул Та бүхнийг худалдан авалт хийхдээ анхаарал болгоомжтой хандахыг Гадаад Хэргийн яамнаас зөвлөж байна.

ГАДААД ХЭРГИЙН ЯАМ
КОНСУЛЫН ГАЗАР