Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

АВТОМАШИНЫ ТУХАЙ: Дизайны хувьд юу хүссэн түүнийгээ хийх боломжийг олгох боловч хууль дүрэмд захирагдах ёстой

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 5 сарын 13
Cardoctor

Hyundai Motor группийн ерөнхийлөгч, Дизайн хариуцсан захирал Петер Шрайертай хийсэн ярилцлага

Тэр бол алтан жолоотой залуу. 2013 оны 11-р сарын эхээр Hyundai Motor группийн ерөнхийлөгч, Дизайны хариуцсан захирал Петер Шрайер автомашин үйлдвэрлэгчдийн дундах хамгийн үнэ цэнэтэй шагналын эзэн болсон юм. 

Алтан жолоо буюу “Honorary Golden Steering Wheel” шагнал нь Германы Bild am Sonntag болон AutoBild байгууллагуудаас авто машин үйлдвэрлэлд өндөр амжилт үзүүлсэн компани болон эрхмүүдэд өгдөг шагнал юм. Ноён Шрайер нь 31 жилийн түүхтэй энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн хоёр дахь дизайнер юм. 1995 онд Джорджетто Джуджаро энэхүү шагналыг хүртсэн анхны дизайнер хүн болж байсан бөгөөд бусад нэр хүндтэй эрхмүүдээс нэрлэвэл Volkswagen компанийн ерөнхийлөгч Фердинанд Пих 2012 онд, Ford-ын гүйцэтгэх захирал Алан Мулалли 2011 онд BMW-ийн ерөнхийлөгч Норберт Райтхофер 2010 онд тус тус хүртэж байсан байна.

Германд төрсөн Шрайер нь 2006 оноос хойш Kia Motors-ын  Дизайн хариуцсан захирлаар ажиллаж байгаад 2013 оны эхээр Hyundai-Kia-ийн толгой дизайны төвийн ерөнхийлөгчөөр томилогдсон юм. Шрайер өөрийн Франкурт дахь офист байхдаа энэхүү шагналыг авснаараа маш их бахархаж байсан ч мөн тэр хэмжээгээр догдолж байсан гэдэг. 

Түүний карьерын эхлэл Мюнхений Техникийн Шинжлэх ухааны сургууль болон Лондонгийн Рояал Урлагийн коллежоос эхлээд Волксваген группийн анхдагч моделууд болох  Audi TT, Volkswagen-ийн шинэ загварлаг Beetle (Цох) болон Volkswagen Passat-ын шинэ загвар гаргах ажлуудыг хариуцаж ажиллаж байв.

Том амбицтай Өмнөд Солонгосын Kia түүнийг өөртөө урвуулан авахаас өмнө Шрайер 26 жилийн турш Volkswagen болон Audi брэндүүд дээр ээлжлэн ажиллаж байв. 1990 оны Ази тивийн эдийн засгийн уналтаас Huyndai-ийн ачаар гарч ирсэн Kia эрчимтэйгээр хөгжиж байсан боловч гол ялгарал болох загвар дизайн нь тэдэнд дутагдаж байв. Гүйцэтгэх захирал Чон Ы Сон үүнийг маш сайн мэдэрч ойлгосон юм.

2007 Kia KEE концеп загвар нь Петер Шрайер-ийн анхны гардан хийсэн бүтээл ба одоо бүхий л загвараас нь “Бар”-ийн гэмээр урд нүүрийг харж болохоор болжээ.

Шрайер хэлэхдээ: “Инженерчлэл болон бүтэц угсралт бүгд маш өндөр чанартай боловч, гүйцэтгэх захирал брэнд маань дахин нэг шат ахих хэрэгтэй гэдгийг харж надад бүх зүйлийг шинээр бий болгох цагаан цаасыг өгсөн юм” 

Түүний анхны ажил нь KEE концеп загвар байсан, одоо бүхий л загвараас нь харж болох барын гэмээр урд нүүрэн хэсгийг анх танилцуулсан юм. Үүнээс хойш энэхүү загвар нь Өмнөд Солонгосын брэндийн өвөрмөц загвар болон хэв шинж бүхий дүр төрх нь болж чаджээ. 

“Энэ бол дэлхийн өнцөг булан бүрд адилхан харагддаг энгийн дүр төрх боловч бусдыг татах урд нүүртэй болсноор танигдалтыг нэмэгдүүлэх, нэгэнт танигдсаны дараагаар брэндийн нэр хүндийг өсгөх чухал зүйл болж байв. Бүхий л сайн брэндүүд ийм тогтсон хэв шинжтэй байдаг. Зөвхөн автомашин үйлдвэрлэлд гэлтгүй, загвар, спорт хувцас, технологи болон цаг гэх мэт бүхий л үйлдвэрлэлд байдаг. Зураглал нь маш хурдан танигдахуйц тийм шинжтэй юм.”

Одоо түүний ажил бол яг ийм философыг Hyundai брэндэд бий болгох юм. Тэр саяхан Берлинд болсон Hyundai болон Kia-ын дизайнеруудын томоохон хэмжээний уулзалтаас ирсэн байна бөгөөд энэхүү арга хэмжээгээрээ группийн өнгөрсөн, одоо болон ирээдүйн талаар хэлэлцсэн байна. Өнгөрсөнд тэд бүрэн салангид тусдаа ажилладаг хэсгүүд байсан байна. 

 

Хоёр брэндийн хувьд Kia нь илүү Европ талын брэнд бол, Hyundai нь түүхээсээ ч тэр илүү Солонгос брэнд юм. Зурагт: 2013 оны Детройтын Авто шоун дээр танилцуулж 2013 оны Pebble Beach Concours d’Elegance-д оролцсон Hyundai HCD-14 Genesis концепт.

“Хоёр компанид хоёуланд нь маш сайн багууд ажилладаг тиймээс та хамт ажиллаж байгаа багтаа итгэнэ гэдэг бол маш чухал юм. Тэд хамт суугаад хоёр брэндийн талаараа ярилцан брэндүүдийнхээ талаар ямар бодолтой байгаа талаараа ярилцан зөвлөлдөх боломжтой байна гэдэг бол маш сайн зүйл юм. Хоёр дизайны багууд цаашид тус тусдаа ажиллах боловч тэд яагаад хоорондоо шинэ санаагаа хуваалцаж бусад маань юу хийж байгаа талаар сайн ойлголтыг авч болохгүй гэж. Бидний дунд нийтлэг зүйл маш их байгаа болохоор бид үүнийгээ давуу тал болгон ашиглах боломжтой юм. Миний хүсэж буй зүйл гэвэл хоёр брэндийг илүү эрчимтэй дээшлүүлэн хоёуланг нь дараагийн төвшинд нь аваачих юм.”

Hyundai хэдийнээ өөрийн ялгарал бүхий загварын чиглэлтэй болсон. Харин дутагдаж байгаа зүйл гэвэл ерөнхийдөө нүүрэн хэсэгтээ өөрийн гэсэн цэвэр дүр төрх дутагдаж байна. Kia-ийн хувьд энэ нь ялгаатай асуудал, учир нь бүтээгдэхүүний цар хүрээ илүү өргөн хүрээтэй. Бүх хэсгүүд нь маш зөв хийцтэй, тэднийг дахин хуваарилж байрлуулах л шаардлагатай байгаа юм.
Мэдээж хэрэг Солонгост бол Hyundai гэдэг нэр Kia-г бодвол илүү соёл болон улс төрийн имижийг хадгалж явдаг брэнд. Kia бол илүү залуу брэнд юм. Hyundai түүхийнхээ хувьд Солонгосын нийгэмтэй холбогддог, тийм ч учраасаа үүн дээр шинэ зүйл бүтээнэ гэдэг бол маш хэцүү юм.

Хьюндай, Киа-ийн маш олон бүтээгдэхүүн нь өргөн цар хүрээтэйгээр, зах зээлийн ихэнх сегментэд өөрсдийн машинуудаа санал болгодог. Энэ нь бид өрсөлдөөнд байна гэсэн үг биш ба ижил зах зээл дээр давхар боломжийг худалдан авагч нарт олгож байгаа хэрэг юм. Бидний хийх ёстой зүйл бол хоёр брэндээ илүү ялгаралтай болгохын тулд илүү ажиллах шаардлагатай байгаа.

 

Hyundai Motor-ийн Миланы загварын долоо хоногт танилцуулсан хөдөлгөөнт гэрэл дээрх шингэний үзүүлбэр

Түүний хэлж байгаагаар Kia илүү Европлог төрхтэй гэдэг нь загвар болон хандлага талаасаа мэдрэгддэг харин Hyundai-ийн хувьд түүх нь илүү Солонгос талдаа юм.  Анхны тэргээ гаргаж эхэлснээс хойш 40 жилийн хугацаа өнгөрсөн тул загварыг шууд өөрчлөх боломжгүй буюу түүхийг орхигдуулж мартуулах зүйлсийг хийж болохгүй байдаг. Гэхдээ 100 жил болсон бусад автомашин үйлдвэрлэгчидтэй харьцуулахад Солонгосын машин үйлдвэрлэгчийн амжилт гайхалтай гэж бодож байна. 

Шрайерын хэлж буйгаар Солонгосын өнөөдрийн загварууд нь бүхий л үйлдвэрлэлд жишиг болдог болсон байна. “Тус улсын соёл болон үйлдвэрлэл шинэ залуу үеээ даган өөрчлөгдөж байгаа боловч бид брэндийн загвараа хөгжүүлэхийн тулд улсынхан түүхэн онцлогуудыг тусгаж авч явах нь чухал юм. 

Соёл бол зөвхөн нэг хэсэг боловч загварт шинэ хандлага болон шинэ технологийн нөлөө их байдаг. Энэ нь зүгээр стилийн талаарх ойлголт биш юм. Хэрэв загварын хандлагыг зөвхөн хэл ярианы үүднээс авч үзвэл энэ нь уналтанд хүргэх маш аюултай зам юм. Энэ бүхэн брэнд, түүнийхээ онцлог, технологийн онцлогууд зэргийг бүхэлд нь тусгаж үйлчлүүлэгчиддээ харуулах шилдэг бүтээл байх ёстой.

 

2011 оны Frankfurt IAA дээр танилцуулагдсан Kia GT концепт загвар

Шрайер дурдсанаар шинэ технологиудыг тусгана гэдэг нь маш хэцүү зүйл боловч тэрээр үүнийг шинэ боломж хэмээн хүлээж авдаг байна. “Магадгүй танд гар тормозын рычак эсвэл араа шилжүүлэх товчлуурын шаардлагагүй болсон бол энэ зайг ямар нэгэн өөр зүйлд ашиглах боломжтой болно гэсэн үг юм. Энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд дизайны хувьд юу хүссэн түүнийгээ хийх боломжийг танд олгох боловч хууль дүрэмд захирагдан загварчлах ёстой гэдгийг байнга санаж байх хэрэгтэй”
Гэсэн хэдий ч зарим шинэ технологи дизайнерын хүссэний дагуу байдаг. “Их гэрэл болон хойд гэрэл одоо нарийн зураас болтлоо жижиг болох боломжтой болсон ба энэ нь машины гадаад төрхийг орвонгоор нь өөрчилж байна”

Түүний мөрөөдлийн төслийн талаар нь асуухад тэрээр: “Бид өөрсдийн үзүүлэнгийн машинуудад олон гайхалтай зүйлсүүдийг хийдэг гэвч миний хүсч байгаа зүйл гэвэл хоёр брэндэд хоёуланд дээвэр нь эвхэгддэг загварыг бий болгохыг хүсдэг. Энэ нь Hyundai болон Kia-ийн дүр төрх болон хүмүүсийн ойлголтыг өөрчлөхөд туслах болно.  Хоёр брэндэд спорт загварын модел хөгжүүлэх боломж хоёуланд нь байгаа ба спортлог загварыг өөрийн үйлдвэрлэлд байлгахыг хүсдэггүй автомашины компани байхгүй болов уу. Энэ нь илүү хурдан эсвэл автоспортод оролцоно гэсэн үг биш ба мэдрэмж талаасаа илүү харагдах явдал юм.

Эх сурвалж: www.cardoctor.mn
 
Зураг