Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гал түймрийн аюулд өртөөд байгаа зүүн аймгуудад ажиллаад ирсэн билээ.
Тэрбээр түймэртэй байгаа Дорнод аймгийн Баян-Уул суманд ажиллаж орон нутгийн иргэд, түймрийн голомт дээр гал унтраахаар ажиллаж буй хүмүүс, цэрэг, дайчидтай уулзсан юм.
Ерөнхийлөгчийн томилолтын үеэрх гэрэл зургуудад засвар хийсэн цаашлаад түүнийг хуурамчаар зураг эвлүүлсэн байна гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа. Тэгвэл энэхүү томилолтын видео бичлэгийг цацжээ. Ерөнхийлөгч үнэхээр зурагтаа засвар хийж үү гэдгийг эндээс үзэж болно.