БНХАУ-ын Тяньжин хот дахь далайн усан боомтыг 2015 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн Тяньжины чөлөөт худалдааны туршилтын боомтын бүс болгож буйтай холбогдуулан тус боомтын бүсэд монгол, хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх тушаал гаргасан байна.
Тус ажлын хэсэгт Монгол, Хятадын төр засгийн түвшинд хэлэлцсэн тохиролцсоны дагуу Монгол Улс далайд гарах гарцыг баталгаатай болгох, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлэх, 2 талын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, өргөжүүлэх, энэхүү үйл ажиллагаанд төрийн бус байгууллагууд, мэргэжлийн эвсэл холбоодыг татан оролцуулж ажиллахыг Шадар сайд У.Хүрэлсүх үүрэг болгожээ.