Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Apple Watch-ын хэрэгцээг тайлбарласан 3 видео сурталчилгаа гарчээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 4 сарын 27
IKON.MN

Өнгөрсөн Баасан гарагаас эхлэн Apple компаний анхны зүүдэг төхөөрөмж Apple Watch хэрэглэгчдийн гар дээр хүрч эхэлсэн.

Тэгвэл Apple корпораци энэ үйл явдалтай зэрэгцэн гурван TV сурталчилгаа шинээр гаргажээ.

Зорилго нь түүний хэрэглээг худалдан авалт хийх эсэхээ шийдээгүй байгаа хүмүүст тайлбарлах юм байна. Хэрвээ та авахаар сонирхож байгаа бол эдгээр видеоноос урьдчилсан байдлаар ойлголт авах боломжтой.

Гурван видеоны эхнийх нь “Rise” нэртэй, хүний өдөр тутмын амьдралд хэрхэн тус болохыг харуулжээ.

Хоёр дахь “Up” нэртэй видеонд хөдөлгөөнтэй, идэвхтэй амьдралд хэрхэн ашиглагдаж болохыг өглөөний гүйлтээс эхлээд ууланд авиралт хүртэл харуулжээ.

“Us” нэртэй гуравдахь видеонд бусадтай харилцах, холбогдох боломжуудыг харуулсан байна.