Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Ираны шахын гоо сайхны таашаал

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 4 сарын 13
iKon.MN

Иран орныг 1848 оноос 1895 оны хооронд захирч байсан Насер ад-Дин Шах Кажарын ордны түүхэн ховор зургуудыг хүргэж байна. 

 

Шах Кажарын олон сонирхлуудын нэг нь фото зураг байв. Хүүхэд байхаасаа л гэрэл зураг шохоорхох болсон тэр хаан ширээнд суусныхаа дараа хувийн гэрэл зургийн студитэй болохоор шийджээ.

 

Зураг дээр Шах Кажар зургаа авхуулахаар бэлдэж байгаа нь. Түүний урилгаар 1870-аад оны үед Оросын гэрэл зурагчин Антон Севрюгин Тегеранд өөрийн студиэ байгуулжээ. Севрюгин хааны хувийн гэрэл зурагчин болж түүхэн фото баримтуудыг ордонд үлдээсэн юм. 

 

Зурагчин Шахын болон түүний гэр бүлийнхний зургийг авснаас хамгийн сонирхолтой нь шахын 100 орчим татвар эмсийн хөрөг.

 

Тэдгээр зурагнуудаас тухайн үеийн Ираны гоо сайхны таашаал нь тарган цатгалан эмэгтэй хүн байсныг харж болно. Зураг дээр Шахын хамгийн хайртай бүсгүй Анис аль-Долех.

 

Тэр үеийн шийтийн шашны заншлаар хүний нүүрний зургийг авахыг, тэр тусмаа эмэгтэй хүнийхийг хориглодог байсан ч хязгааргүй эрх мэдэлтэй шах л өөртөө ийм эрх өгсөн байна.

 

Зурагнаас шахын гоо сайхны таашаал тун өвөрмөц байсныг харж болно. Бүсгүйчүүд нь маш өтгөн хөмсөгтэй, мөн харагдахуйц тод сахалтай байжээ.

 

Сонирхолтой нь эдгээр бүсгүйчүүд дэрэвгэр хормойтой банзал, балетын бүжигчний гуталтай байгаа юм. Гэхдээ энэ бол тохиолдлын хэрэг биш гэнэ.

1873 онд Насер ад-Дин Шах хоёрдугаар Александр хааны урилгаар Петрбургт зочилж балет үзжээ. Шахд Оросын балетчид, тэдний өмссөн хувцас ихээхэн таалагдсан тул нутагтаа ирмэгцээ татвар эмсээ ингэж хувцаслах болсон гэсэн яриа бий.

Эдгээрээс гадна татвар эмсийнх нь нүцгэн зурагнуудыг ч буулгаж байсан гэдэг ба харин өнөөдөр тийм зурагнууд нь шахын ордонд маш өндөр нууцлалтай хадгалагдаж байгаа гэнэ.

Эх сурвалж: Культурология