Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол далайд гарцгүй ч гангийн үйлдвэрлэгч хамгийн том улстай хөрш зэргэлдээ оршдог"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-очир MPA.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:22 2015/04/09

Энэ онд нүүрсний үнэ тийм ч их өсөхгүй гэдэг нь тодорхой

Хуралдааны завсарлагаагаар Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтын Ерөнхийлөгч Д.Дамбатай товч ярилцлаа. 

-2015 онд Монгол Улс хэр хэмжээний нүүрс экспортлохоор төлөвлөсөн байгаа вэ?

30 сая тонн нүүрс олборлоно гээд манай яам зорилт дэвшүүлээд байгаа л даа. Гол нь түүндээ хүрэхгүй байна. Түүний зэрэгцээ худалдан авалт, үнэ ханш, төмөр замын тээврийн асуудлаас болоод зорилтдоо хүрч чадахгүй байна. Уг нь уурхайнуудын техникийн хүчин чадал, нүүрсний нөөц зэрэг хангалттай хүрэлцэж байгаа.

-Нүүрсний үнийн асуудал цаашид яах бол. Бид нүүрсний салбарт тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Үнэ өсөх, өсөхгүй нь хэрэглэгч талын асуудал. 2015, 2016 онд нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 2011, 2012 он шиг тийм ч их өсөхгүй гэдэг нь тодорхой. Гэхдээ өшөө доош нь буулгахгүй байх ийм л арга байх ёстой. Өөр арга байхгүй.

Бэрхшээлээс гарахын тулд өртөг зардлаа бууруулах асуудал манайд бодитой хэрэгжихгүй байгаа. Жишээ нь тээвэрлэлтийн зардлаа бууруулах асуудал байна.

Ер нь бид төмөр замын тээвэр нэвтрүүлж чадах юм бол энэ бэрхшээлээс тодорхой хэмжээгээр, миний ойлгож буйгаар 30-40 хувиар гарах юм. Тэгэхээр төмөр замын тээврээ яаралтай ашиглалтад оруулахын тулд ямар бололцоо, боломж байна тэр бүгдийг ашиглах хэрэгтэй. 

14:58 2015/04/09

Монгол Улс далайд гарцгүй сул талтай ч гангийн үйлдвэрлэгч хамгийн том улстай хөрш зэргэлдээ оршдог

Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn

"Нүүрсний зах зээлийн хүнд үеийг даван туулах нь-Монгол өрсөлдөөнд бэлэн үү" сэдэвт хуралдааны панелист Энержи Ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл "Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадвар олон улсад" сэдвээр илтгэл танилцууллаа.

Тэрбээр "2013 оны байдлаар металлургийн буюу коксжих нүүрсний салбарт Австрали улс давамгай буюу 2013 оны байдлаар 154 сая тонн нүүрсийг борлуулж, Ази номхон далайн болон бусад улс руу нийлүүлсэн байдаг. Үүний дараа АНУ 60 сая тонн, Канад 33 сая тонн, ОХУ 22 сая тонн, Монгол Улс 15 сая тонн борлуулснаар орж байна. 

Гэхдээ чанарын ялгаа байдгийг бид бүхэн ойлгох хэрэгтэй. Монголын нүүрсний дийлэнх нь түүхийгээрээ гардаг. 

Худалдан авалтын хувьд 2013 оны тоогоор БНХАУ 77 сая тонн, Япон Улс 54 сая тонн, БНСУ 31 сая тонн гэсэн статистик харагдаж байна.

Азид оршиж байгаа энэ улсууд дэлхийн гангийн үйлдвэрлэлийн гуравны хоёрыг үйлдвэрлэдэг. Энэ нь манайд давуу тал болж байна. 

Монгол Улс далайд гарцгүй сул талтай ч гангийн үйлдвэрлэгч  хамгийн том  улстай хөрш зэргэлдээ оршдог. Энэ том зах зээл дээр зөвхөн гадаадын төдийгүй дотоодын үйлдвэрлэгчидтэй нь өрсөлдөх шаардлага тулгарна" гэдгийг онцолсон юм. 

14:10 2015/04/09

Монгол Улс 1996 оноос эхлэн далайн салбарт олон улсын 22 гэрээ конвенцод нэгдсэн

Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn

ЗТЯ-ны харъяа Далайн захиргааны газрын дарга Х.Энхбаатар “Монгол Улс БНХАУ-ын далайн боомтоор далайд гарах нь” сэдэвтэй илтгэлээ танилцууллаа.

Түүний илтгэлийн гол санаа нь Монгол Улсын далайн гарц, Монгол Улсын далайн захиргааны үйл ажиллагаа, Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд, хамтран ажиллах боломжтой боомтуудын судалгаа зэрэг асуудлуудыг хөндсөн юм. 

Тэрбээр “Монгол Улс 1996 оноос эхлэн далайн салбарт олон улсын 22 гэрээ конвенц, 13 нэмэлт өөрчлөлтүүдэд нэгдэж орсноороо эх далайд хөлөг онгоцны бүртгэл явуулах, улмаар далайн тээвэр хийх нөхцөл боломжууд нь бүрдсэн юм.

Мөн хоёр хөршөөрөө дамжиж далайд гарах учраас 1991 оны ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан. Мөн БНХАУ-тай 1991 онд хэлэлцээр байгуулсан бөгөөд энэ хэлэлцээрийг 2014 онд шинэчлэн байгуулсан байдаг.

Хэлэлцээрийн үр дүнд далайд гарах, буцах, түүний нутгаар дамжин өнгөрөх, Монгол Улсын ашиглах, нэр заасан далайн боомтыг тоог нэмэгдүүлж Хятадын хойд бүс нутаг Хэбэй муж, Тяньжин хот болон Зүүд хойд Хятадын Ляонинь  зэрэг гадаад худалдаанд нээлттэй мужуудыг ажиглахаа тус тус тусгаж өгсөн байдаг.

Миний дурдсан Ляонинь мужийн Дальян, Инкоу, Жиньзоу зэрэг боомтууд нь гадаад худалдаанд нээлттэй энэ боомтуудаар үйлчлүүлэх бололцоо, хууль эрх зүйн үндэс нь нээгдсэн" гэдгийг онцлов.

14:00 2015/04/09

Таван Толгой төслийн амин сүнс бол үйлдвэрлэлт, тээвэрлэлт, борлуулалт

Монгол Улсын сайд М.Энхсайханы Coal Mongolia-2015 чуулганд тавьсан “Таван Толгой ба Супер Цикл” илтгэлээс онцлох ЭШЛЭЛийг хүргэж байна

Гэрэл зургийг Б.Бямба-Очир \mpa.mn\
Таван Толгой төслийн амин сүнс бол үйлдвэрлэлт, тээвэрлэлт, борлуулалтыг нэг эрх ашиг, сонирхолд нэгтгэсэн консерциумд өгөх гэж байгаа нь өөрөө хамгийн зөв алхам гэж би хувьдаа хэлмээр байна.
Сумитомо энэ төслөөс гарах эцсийн бүтээгдэхүүний 25-аас доошгүй хувийг Япон, Энэтхэг, Тайваний зах зээлд гаргана.
Сумитомо компанийнхан Таван Толгой төслийн ирээдүйд итгэл найдвар тавьж, Японы зах зээлд маркетинг хийх ажиллагаагаа эхэлсэн гэж ярьж байсан.
Консерциум гэдэг бол олон компанийн хамтын ажиллагаа гэсэн Латин үгний орчуулга шүү дээ. Манайхан компани гэж харах гээд байдаг алдаа байдаг. 
Бидний яриа, хэллэгэд гүнзгийрч орох ёстой зүйл бол Хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө.
Таван Толгой төсөл амжилттай хэрэгжээд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш гучин жилийн хугацаанд үйл ажиллагааны зардлын дийлэнх хувь нь Монголчуудын туслан гүйцэтгэгч компаниудын орлого, Монголын эдийн засгийг тэлэх бодлого болно.
Төсөл  бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа үед жил бүр 700-800 сая долларын үйл ажиллагааны зардал гарна. Үүн дээр дотоодын 500-600 ААН ханган нийлүүлэгчээр оролцох болов уу гэж бид тооцож байгаа. 
Шинээр 8-12 мянган ажлын байр бий болно.
Энэ төслийг УИХ-д ямар шалгуураар хэмжих вэ гэдэг асуудал үүсэж, гарч ирнэ. 76 гишүүн 76 шалгуур хэлээд маргалдвал энэ төслийн хувь заяа хүндхэн болно.
УИХ дээр хоёр шалгуур байх ёстой. Нэгдүгээрт Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн үү үгүй юу. Хоёрдугаарт Засгийн газрын 268 дугаар тогтоол биелсэн үү гэдэг дээр шалгах ёстой.
Том хөрөнгө оруулагчид урт хугацааны хөрөнгө оруулалт хийх гэж байхдаа тухайн орныхоо хууль тогтоомжийг зөрчье гэж бодохгүй. Тийм үйлдэл хийх юм бол өөрт нь хэцүү байх учраас хэзээ ч тэгэж ажиллахгүй.
Бид маш хариуцлагатай цаг үе дээр ирсэн байна. 
Гучин жилийн хугацаатай энэ том төслийг УИХ авч үзээд нүүрсний салбарынхны хүлээлтийг хангасан, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлсэн сайхан шийдвэр гаргаж өгөх болов уу гэж бодож байна. 

13:01 2015/04/09

Сoal Mongolia-2015 эхэллээ

Нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын ээлжит чуулга уулзалт Coal Mongolia-2015 үргэлжилж байна. Хоёр өдрийн турш үргэлжлэх тус чуулганы эхний өдрийн нэгдүгээр хэсэг “Нүүрсний зах зээлийн хүнд үеийг даван туулах нь-Монгол өрсөлдөөнд бэлэн үү” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа юм. 

Нэгдүгээр хэсгийн модератороор эдийн засагч, Де факто нэвтрүүлгийн хөтлөгч, нийтлэлч Д.Жаргалсайхан байсан бол панелистаар Уул уурхайн сайд Р.Жигжид, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Энержи Ресурс ХХК-ны Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, ЗТЯ-ны харъяа МУ-ын Далайн захиргааны газрын дарга Х.Энхбаатар, Фэнвэй Энержи Консалтинг компанийн дэд ерөнхийлөгч Винлин Суэ нар оролцсон юм. 