Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Бүх цаг үеийн хамгийн шилдэг ЕСӨН МЭРГЭН БУУЧ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 4 сарын 9
iKon.MN

Хүн төрөлхтний сүүлийн хэдэн дайны туршид тодорсон алдартай мэргэн буучид. Тэдгээрийг устгасан дайсны тоо, тулаанд гүйцэтгэсэн гавьяагаар нь түүвэрлэжээ.

 

Карлос Хаткок

 

АНУ-ын Тэнгисийн цэргийн мэргэн бууч, Вьетнамын дайны үед 93 дайсныг устгасан. Түүний холын зайнаас буудах чадвар домог болж байжээ.

 

Адельберт Уалдрон

 

Адельберт Уалдрон, АНУ-ын армийн мэргэн бууч. Вьетнамын дайнд 109 дайсныг устгаж дэлхийн хамгийн онч мэргэн буудагч гэж алдаршиж байсан.

 

Крис Кайл

 

АНУ-ын тэнгисийн цэргийн мэргэн бууч. Америкийн түүхэн дэхь хамгийн олон дайсан устгасан бууч гэгддэг. Иракийн дайнд 160 дайсныг устгасан. “American Sniper” киноны зохиолыг түүний түүхээс сэдэвлэжээ.

 

Василий Зайцев

 

Зөвлөлтийн армийн мэргэн бууч Зайцев, дэлхийн хоёрдугаар дайын турш 242 дайсныг устгаснаас Сталинградын дэргэд 225 герман цэргийг хөнөөжээ.

Тэр ЗХУ-ын үзэл суртлын баатар болж Улаан Арми болон Вермахтын цэргүүдийн дунд ихэд алдаршсан.

 

Людмила Павличенко

 

Хоёрдугаар дайны үеийн Зөвлөлтийн мэргэн бууч. Улаан Армийн 2,000 эмэгтэй мэргэн буучийн нэг. 309 дайсныг устгасан гавьяагаараа тэдний дотор нэгт бичигддэг.

 

Маттеус Хеценауэр

 

Хоёрдугаар дайнд Германы талд байлдаж явсан Австри цэрэг. Зүүн фронт дээр 345 дайсныг устгасан. Хамгийн алдартай Герман мэргэн бууч. Германы цэргийн хамгийн том одон Хүлэг баатрын загалмайг хүртэж байжээ.

 

Семён Номоконов

 

Хоёрдугаар дайны Зөвлөлтийн мэргэн бууч. 367 дайсан устгасан. Дурангүй буугаар мэргэн бууддагаараа алдартай байсан. Тайгын Бөө гэсэн хочтой байжээ.

 

Фрэнсис Пегахмагабоу

 

Канадын армийн мэргэн бууч. Дэлхийн нэгдүгээр дайны үед 378 герман цэргийг устгасан. Канадын уугуул иргэдээс гаралтай нэгэн.

 

Симо Хайха

 

Финландын мэргэн бууч. Цагаан Үхэл хочтой. Бүх цаг үеийн хамгийн мэргэн бууч. ЗХУ-тай хийсэн Финландын өвлийн дайнаар 505 цэргийг устгажээ. Бууныхаа дуран харааг ашигладаггүй байсан гэдэг. Зөвлөлтийн тал түүнийг устгахыг оролдож байсан ч шархдуулахаас хэтрээгүй гэнэ.

 

Эх сурвалж: Allday.Com