Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын даргын ХБНГУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө

open.parliament.mn
2015 оны 3 сарын 19
open.parliament.mn
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмертын урилгаар энэ сарын 14-18-ны өдрүүдэд тус улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөв.

УИХ-ын дарга З.Энхболдын ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэрээ Ханновер Хотын дарга Ш.Шостокийг хүлээн авч уулзсан байна. Мөн мэдээллийн технологийн “CeBIT-2015” үзэсгэлэнгийн нээлтэд хүндэт зочноор оролцсон юм. 

“CeBIT-2015” нь дэлхийн 100 гаруй орны мэдээллийн технологийн тэргүүлэх компаниуд оролцож, тус салбарын шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, программ хангамж, инноваци хандлагуудыг олон нийтэд танилцуулдаг үзэсгэлэн юм. 

Түүнчлэн ХБНГУ-ын Доод Саксон мужийн парламентын дарга Б.Бүземаннтай уулзаж, Берлин хотын Алтан дэвтэрт гарын үсэг зурав. 

Уг айлчлалын үеэр УИХ-ын дарга З.Энхболд Конрад-Аденауэрын санд зочлон, Ардчилсан хөгжлийн тухай илтгэл тавьсан байна.