2019/03/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,631.37₮
B30
УЛААНБААТАР
|
-4°
B30
УЛААНБААТАР
-2°
|
-13°
B30
УЛААНБААТАР
|
-12°
22:00
S29
-5°
23:00
S29
-6°
00:00
S29
-6°
01:00
S29
-7°
02:00
S31
-8°
03:00
S31
-9°
04:00
S31
-10°
05:00
S31
-11°
06:00
S31
-12°
07:00
S32
-12°
08:00
S32
-12°
09:00
S32
-10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үлэг гүрвэлийн музейг Горхи-Тэрэлж рүү нүүлгэх төсөл боловсруулжээ

Г.Номин, iKon.mn
2015 оны 3 сарын 12
iKon.MN

Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газраас одоогийн Үлэг гүрвэлийн музейн байрлаж буй байранд Буддын Үашны Соёлын музейг байгуулж, Төв аймгийн нутаг дахь Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газарт Палеонтологийн музейг байгуулах төсөл боловсруулснаа танилцууллаа.

Горхи-Тэрэлжид байгуулах Палеонтологийн музейд одоогийн Үлэг гүрвэлийн музейн үзмэрүүд болон бусад музейд хадгалагдаж буй үзмэрүүдийг байршуулах юм байна. 

Мөн олдворуудыг засаж сэлбэх, судлах эрдэм шинжилгээний байгууллагуудыг музейг дагуулан байгуулах санал гарчээ.

Манай улс Палеонтологийн олдвороор дэлхийд дээгүүрт ордог учир томоохон музей байгуулахад хангалттай үзмэртэй ажээ.

Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд НЕТГ-ын дарга Н.Нацагдорж “Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ярих болсон.

Ер нь аялал жуулчлалын үндэс нь бүтээн байгуулалт байдаг. Тиймээс дээрх музейн төслүүдийг  танилцуулж байна.

Үлэг гүрвэлийн музей байрлаж байгаа байр анхнаасаа музейн зориулалттай баригдсан учир Буддын Шашны Соёлын музей байгуулахад гурван тэрбум төгрөгийн засвар, тохижилтын ажил хийхэд л болно.

Харин Палеонтологийн музейг байгуулахад ойролцоогоор 27 тэрбум төгрөг шаардагдана гэсэн тооцоо гараад байна.

Яагаад Буддын Шашны Соёлын музей гэж гэсэн асуулт гарах байх. Манайд буддын шашин орж ирээд олон зуун жил болсон. Буддын шашны үзмэрүүд их байдаг ч үнэ цэнийг нь мэдрэлгүй энд тэндхийн агуулахад хадгалах, хил дамнуулан худалдаалах тохиолдол их байна.
Лениний музейн байранд Буддын Шашны Соёлын музей байгуулбал Азидаа томоохон музей болох юм” гэлээ.

 

Палеонтологийн музей

Улаанбаатар хотын төвөөс 58 км зайд байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт Горхи-Тэрэлжийн сав газарт нийт 3.8 га талбайд уг музейг байгуулахаар төлөвлөжээ.

Палеонтологийн олдвор нь үлэг гүрвэл, түүний бүтцийн хэсгийг хэсэгчилсэн болон нийтээр нь олон нийтэд таниулан, дэлхийн хэмжээнд сурталчлах, судалгаа шинжилгээ хийж болохуйц томоохон бүтээн байгуулалт байх юм байна.

Музейн барилгын шийдлийн хувьд уул өөдөө өгссөн, шаталсан хэлбэртэй, чулуу, шилэн болон бетон өнгөлгөөтэй, тухайн байгалийн үзэсгэлэнт газарт нийцүүлэн төлөвлөжээ.

Барилгын гол хэсэг: Шилэн хонгил бүхий танхимын дээвэр нь байгалийн гэрэл нэвтрүүлсэн барилгыг бүхэлд нь гэрэлтүүлэх үндсэн гол хэсэг бөгөөд онцлох үзвэрүүд, томоохон олдворууд байх болно.

Зоорийн давхарт: Палеонтологийн музейн лабортори, үзмэр хадгалах, сэргээн засварлах, шинэ олдворыг засварлах, шинжлэх ухааны ажилтнуудын сургалтын номын сан, оффисын өрөөнүүд

Нэгдүгээр давхарт: Орох гарах хэсэг, үзвэр үзэгчдийг хүлээн авах төв, цайны газар, бэлэг дурсгалын дэлгүүр, үзмэрийн танхим, 5D кино театр

Хоёрдугаар давхарт: Үзмэрийн танхимууд, үзмэрээс гарах гарц, гадаа сууж амрах талбай, дээд зэрэглэлийн хүлээн авалтын танхим

Гуравдугаар давхарт: Үзмэрийн танхимууд

 

Буддын шашны соёлын музей

В.И.Лениний музейн барилга, байгууламжийн уран барилгын жижиг зохиомж нь үндэсний хэв шинжийг агуулсан байдаг.

Музейн барилга нь нийт 7,750 м.кв талбайтай бөгөөд үзмэр, үзүүлэнгийн танхимуудаас гадна түр үзэсгэлэнгийн болон кино-лекцийн танхим, номын сан зэрэг үйлчилгээний олон өрөө тасалгаатай.

Үзмэр, сан хөмрөг хадгалах зориулалтын өрөө, витрин, хоргон самбартай үзмэрийг үзүүлэх олон төрлийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж байдаг.

Музейн санд Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, анхдугаар  Богд Жавзандамба хутагт буюу Өндөр гэгээн Занабазарын алдартай бүтээл болох Цагаан Дарь эх, Ногоон Дарь эх, Баджара Будда гэх мэт бүтээлүүдийг байршуулан зөв зохистой хадгалах нөхцлийг бүрдүүлэн ажиллах ажээ.

Түүнчлэн Өндөр гэгээн Занабазарын бүтээл болох төрийн бэлэг тэмдэг болсон “Соёмбо”-г нийтэд сурталчлан таниулах боломжтой болох юм.

Гадна талбай, газар доорх авто зогсоол:

Тусгаар тогтнолын талбайн газар доор хоёр давхар 320 авто машины зогсоол байгуулахаар төлөвлөжээ.

Үйлчилгээ: 1,400 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний цогцолбор байгуулахаар төлөвлөж байна.

 

 

 

 

x