2019/01/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,660.12₮
B30
УЛААНБААТАР
-12°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-25°
22:00
S32
-22°
23:00
S32
-24°
00:00
S32
-25°
01:00
S32
-25°
02:00
S32
-26°
03:00
S32
-26°
04:00
S32
-26°
05:00
S32
-26°
06:00
S32
-26°
07:00
S32
-26°
08:00
S32
-26°
09:00
S32
-26°
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

5G сүлжээнд шилжих цаг ойртож байна

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 3 сарын 4
IKON.MN

Дараа үеийн өндөр хурдны утасгүй сүлжээ нь бүтэн киног нүд ирмэхийн зуур татах, жолоочгүй автомашиныг удирдлагаар хангах чадвартай байх юм.

Энэ жилийн Mobile World Congress чуулганы үеэр хамгийн гол сэдвүүдийн нэг нь 5G сүлжээ болжээ. Гэхдээ хэрэглэж эхлэх хугацаа нь 2020 оноос наашгүй байна.

Өнөөдрийн утасгүй сүлжээний хамгийн дээд хурдыг 4G сүлжээ үзүүлдэг. Тэгвэл 5 жилийн дараа бид тав дахь үеийн гайхмаар хурдтай сүлжээтэй учрах болно.

5G сүлжээг Internet of Things (IoT) буюу бүх төхөөрөмж сүлжээнд холбогддог болох эриний гол дэд бүтэц байна гэж үзэж байгаа.

Мэдрэгчээр тоноглогдсон хэдэн тэрбум гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хяналтын системүүд, эрүүл мэндийн хяналт, хаалганы цоож, автомашин, биендээ, хувцсандаа зүүдэг төхөөрөмж болгоноос эхлээд нохойны хүзүүвч хүртэл үүнд холбогдох юм.

Гартнер компаний таамаглалаар сүлжээнд холбогдох эд зүйлсийн тоо 2015 онд 5 тэрбум байх бол 2020 онд 25 тэрбумд хүрнэ гэжээ.

Энэ олон холбоотой эд зүйлсээс уул овоо шиг их дата урсгал үүсэх тул оператор компаниуд 5G сүлжээнд оруулсан хөрөнгө оруулалтаа хялбар нөхөж чадна гэж үзэж байгаа ажээ.

Өөрөөр хэлбэл нохойны хүзүүвчин дэх мэдрэгчтэй таны гар утас харьцсанаар бүх мэдээллийг нь харж байж болно. Хүүхдээ хаана яваа, хэзээ гэртээ харихыг, зам дээрээ яваа машинаа ч удирдаж болно гэсэн үг.

5G сүлжээ нь 4G-ээс 66 дахин хурдан байх тул ямар ч цагийн алдагдал, зөрөөгүйгээр бүгдийг хянах, удирдах боломжтой болох юм.

5G сүлжээнд шилжихэд дараах гол давуу талууд гарна:

  • Шинэ бодит байдал. 5G сүлжээ нь Augmented Reality, Virtual Reality хэрэглээнүүдэд томоохон түлхэц болно. Өөрөөр хэлбэл ухаалаг төхөөрөмжийн дурангаар харж байгаа бодит эд зүйлс дээр бодит бус хийсвэр зүйлс нэмэгдэж харагдана гэсэн үг. Жишээлбэл гар утасныхаа камераар урдаа байгаа эд барааг харахад түүний тухай бүх мэдээлэл, дээр нь нэмэгдэж харагдана. Машины салхины шилэн дээр урд харагдаж байгаа газрын мэдээлэл дүрслэгдэнэ. Энэ бүхэнд ямар ч сааталгүй ажиллах хурдтай сүлжээ хэрэгтэй.
  • Агшин зуурын зугаа цэнгэл. Мэдээлэл татах хурд 4G сүлжээнд дээд тал нь секундэд 150 Мегабит хүрдэг. Тэгвэл 5G сүлжээнд энэ хурд доод тал нь 10 Гигабит хүрэх юм. Бүрэн хэмжээний киног 6 минут татахын оронд 4 секундэд татна гэсэн үг.
  •  Аянга цахилгаан мэт хурдан хариу. 5G сүлжээнд секунд бүрд урсах мэдээллийн хэмжээ их тул ямар нэг үйлдэлд тэр дороо хариу үзүүлэх чадвартай. 4G сүлжээнд видео эхлэхдээ хэдэн секунд хүлээлгэх нь асуудал биш. Гэтэл жолоочгүй машин зэрэг үйлдэл болгон нь тасралтгүй, сааталгүй хийгдэх ёстой хэрэглээнд энэ нь хангалтгүй. Жишээ нь нэг машин нөгөө машиндаа даруй тормослох хэрэгтэй тухай дохио дамжуулахад 4G сүлжээнд 15-25 миллисекунд шаардах юм. Гэтэл 5G сүлжээнд 1 миллисекунд хангалттай.

Үүрэн холбооны салбарынхан 5G сүлжээнд шилжих хугацааг 2020 гэж товлож байна. AT&T, Nokia Networks компаниуд энэ хугацааг боломжийн гэж үзэж байгаа. Харин Deloitte & Touche зөвлөх компани 2022 гэвэл илүү бодитой гэж үзжээ. Alcatel-Lucent компани бүр 2025 оноос нааш массын хэрэглээ болохгүй гэж үзэж байгаа юм.

Ямар ч байсан мэдээллийн хувьсгалын тав дахь үед шилжих хугацаа хаяанд ирснийг бүгд хүлээн зөвшөөрч байна.

 

Эх сурвалж: CNET

 

x