Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна

С.Бадрал, iKon.mn
2015 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна.

Айлчлал 04-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд айлчлалынхаа хүрээнд ХБНГУ-ын Ерөнхийлөгч И.Гаук, Канцлер А.Меркельтэй тус тус уулзаж, Берлин хотноо зохиогдох Монгол, Германы бизнесийн форумд оролцоно.

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 4-8-нд ХБНГУ-ын Берлин хотноо болох олон улсын аялал, жуулчлалын “ITB Berlin 2015” үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын арга хэмжээнд түнш орны төрийн тэргүүний хувиар уригдан оролцож, үг хэлэх юм.