Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

В.Кличко жүжигчин Хейдентэй сүй тавилаа

Монголын мэдээ
2013 оны 10 сарын 11
Монголын мэдээ
Зураг зураг
Украины нударгач Владимир Кличко, Америкийн жүжигчин Хейден Панеттьери

Украины нударгач Владимир Кличко Америкийн жүжигчин Хейден Панеттьеритэй сүй тавьжээ.

Хейден “ABC” телевизийн ток-шоуд оролцохдоо бөгжөө үзүүлж, Кличкотой сүй тавьснаа зарласан байна.

Харин тэд хэзээ хуримаа хийхээ товлоогүй байгаа аж. Хейден Панеттьери “Баатар”, “Нэшвилл” зэрэг телевизийн цуврал кинонд тоглож алдаршсан нэгэн.

Тэрээр мэргэжлийн боксын дэлхийн аварга Кличкотой 2009 оноос хойш уулзах болжээ. Тэд 2011 онд нэг хэсэг салсан ч 2013 онд харилцаагаа сэргээсэн юм.

Зураг