Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайдын Япон улсад хийх ажлын айлчлал эхэллээ

ГХЯ
2015 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 9-11-ний өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийж байна.

Энэ нь Ерөнхий сайдын гадаад улсад хийж буй анхны айлчлал юм. Тэрбээр Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газар Японы гадаад худалдааг дэмжих байгууллага /ЖЭТРО/-тай хамтран зохиох “Ажил хэрэгч уулзалт”-д оролцож, бусад албаны хүмүүстэй уулзахаар төлөвлөж байна. 

Айлчлалаар Монгол Улс, Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх зорилт тавьж байгаа ажээ.