Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Бүгд Найрамдах Чех Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

С.Бадрал, iKon.mn
2015 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотод төрийн айлчлал хийхээр дагалдан яваа төлөөлөгчдийн хамт хүрэлцэн ирлээ.

Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн ордны угтах ёслолын талбайд албан ёсоор угтан авлаа.

Угтах ёслолд  Чех Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Вратислав Минараж, Гадаад харилцааны сайд Мартин Тлапа, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайд Михайла Марскова Томинова, Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ивана Гроллова нар оролцов.

Угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан нарын ганцаарчилсан уулзалт үргэлжилж байна. Уулзалтын дараа хоёр орны төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын дарга Милан Штех болон Чех Улсын Засгийн газрын дарга Бохуслов Соботка нар бараалхана.

Мөн Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Бүгд Найрамдах Чех Улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдтэй уулзалт хийнэ. Мэдээллийг дэлгэрэнгүйгээр хүргэнэ.