Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Өрийн таазыг 60 хувь болгох эсэхийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ

Ч.Болортуяа
2015 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:06 2015/01/15

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 79.7 хувийн саналаар дэмжлээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн таазыг 40 хувь гэж заасан байдаг.

УИХ хурлаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдвал өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг үе шаттайгаар хэрэгжүүлж өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ:

  • 2015 онд 60 хувь
  • 2016 онд 55 хувь 
  • 2017онд 50 хувь
  • 2018 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байхаар өрийн удирдлагыг хэрэгжүүлэх ажээ.

16:38 2015/01/15

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна.

Чуулганы үеэр гишүүд асуултдаа хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: 5 тэрбум долларын бонд босгох байснаас 1.5 тэрбум долларын хөрөнгөөр бүтээн байгуулалт хийсэн.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: 2012 онд 5 тэрбум долларын хөрөнгө босгох эрхийг УИХ олгосон байдаг. Гэвч уг хөрөнгийг босгоод ирэхээр төсөвтөө тооцохгүй байна.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Дэлхий улс орнуудад өрийн таазын талаар хатуу тогтоосон тоо гэж байдаггүй.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Төсвийн алдагдлаа жил болгон 2 хувь дээр бариад явах болно.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Төсвийн алдагдал 2015 онд 60 хувь, 2016 онд 50 хувь, 2017 онд 40 хувь гэж оруулж ирсэн нь ямар ч үндэслэл алга.

15:52 2015/01/15

УИХ-ын нэгдсэн чуулган яг одоо хуралдаж байна. 

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаа юм. 

УИХ-ын нэгдсэн чуулганаар өрийн хязгаарыг 2015 онд ДНБ-ний 60 хувьд хүргэх эсэхийг хэлэлцэж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэгэнт хууль зөрчиж нэмэгдсэн өрийг та бүхэн уучлалт гуйж алдаагаа засах хэрэгтэй гэсэн утгатай үгийг хэлсэн юм.  

Харин үүний хариуд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхийг УИХ 70 хувиар дэмжсэний дараа би уучлалт гуйна гэж мэдэгдлээ. 

13:34 2015/01/15

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ. 

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар өрийн хязгаарыг 2015 онд ДНБ-ний 60 хувьд хүргэх эсэхийг хэлэлцэнэ. 

10:37 2015/01/15

Өрийн таазыг 2015 онд 60 хувь болгох эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ 

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг өнөөдөр 11.00 цагаас  Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэний дараа  УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. 

Өрийн хязгаарыг нэмэх эсэх нь эдийн засаг хүндэрсэн өнөөгийн нөхцөлд хамгийн чухал асуудал болоод байгаа билээ. 

Шийдлийн Засгийн газраас өрийн таазыг 70 хувьд хүргэнэ хэмээх саналыг оруулж ирсэн ч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцээд гишүүд дэмжих боломжгүй гэж үзсэн. 

Гэсэн ч Засгийн газраас өрийн таазыг 60 хувь болгох хуулийн төслийг УИХ-д дахин өргөн барьсан билээ. Өрийн таазыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 40 хувь гэж заасан. Гэвч өнөөгийн бодит байдлаар 50 хувь аль хэдийнээ даваад байна.  Тиймээс өрийн таазыг нэмэгдүүлж бодит байдалд ойртуулах шаардлагатай болоод байгаа юм. 

Монгол Улсын Засгийн газраас дахин өргөн барихдаа өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг үе шаттайгаар хэрэгжүүлснээр өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ:

  • 2015 онд 60 хувь, 
  • 2016 онд 55 хувь, 
  • 2017 онд 50 хувь, 
  • 2018 оны төсвийн жилээс эхлэн 40 хувь тус тус хэтрүүлэхгүй байхаар өрийн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзсэн байна.