Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

М.Наранбаатарыг иргэн З.Энхболдын гомдлоор шалгахаар болжээ

Ч.Болортуяа
2015 оны 1 сарын 6
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:51 2015/01/06

Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын дарга З.Энхболд дараах жиргээг өөрийн твиттер хуудаснаа бичжээ.

З.Энхболд "Наранбаатар гэгчийн хэвлэлээр тарааж байгаа миний тухай мэдээлэл 100% худлаа гүтгэлэг. Зогсоохгүй байгаа тул арга ядаад цагдаад хандав" гэжээ. 

 

15:28 2015/01/06

МҮОНРТ-ийг тойрсон элдэв үйл явдал өрнөсөөр л байна.

Өчигдөр тус радио, телевизийн Ерөнхий захирлыг томилсон. Ингэхдээ Ц.Оюундарь л өөрийгөө захиралд нэр дэвшиж байгаа тухай мэдэгдэж байж олон нийтэд нэг ч болтугай мэдээлэл нээлттэй болсон.

Түүнээс тус байгууллагын захиралд гурван хүн нэр дэвшсэн тухай мөн ямар шалгуур үзүүлэлтээр яаж захирлыг нь сонгох талаар мэдээлэл хаалттай хэвээр байсан юм. 

Үндэсний зөвлөлийн хурлын шийдвэр нь хэдий нээлттэй байсан ч захирлын албан тушаалд ямар гурван хүн нэр дэвшсэн, ямар шалтгаанаар нэрээ татсан зэрэг бүх мэдээлэл ХААЛТТАЙ хэвээр байсан нь ХАРАМСАЛТАЙ. 

Тус байгууллагын хуучин удирдлага болох М.Наранбаатар өнөөдөр хэвлэлд ярицлага өгч чухам яагаад ажлаа хүлээлгэн өгөх болсон тухайгаа дэлгэрэнгүй ярьжээ. 

М.Наранбаатарын ярьсанаар "МҮОНРТ-д улстөрчид  гар дүрдэг л байсан. Гэхдээ иймдээ хүртэл  лав дүрэгдэнэ гэж  бодсонгүй. Энэ хэм хэмжээ хэтрэнгүүт нь би өөрийнхөө зүгээс авах арга хэмжээгээ авсан" хэмээжээ. 

Мөн тэрбээр сөргөлдөөд байгаа УИХ-ын дарга З.Энхболдын тухай ярихдаа "... Өмнө нь олон удаа уулзаж, гайгүй харилцаатай явсан үе бий. Ёс зүйгүй зүйл 2008 оны гуравдугаар сараас эхэлсэн. Тухайн үед З.Энхболд тэргүүтэй АН-ын 4 нэр дэвшигч “Эвтэй дөрөв” гэдэг сурталчилгаа явуулсан. Ингээд нэг өдөр над руу  залгаад “Сэвтэй дөрөв” Өвөрхангайд гэж МАН-аас нэр дэвшигчдийг хэлнэ гэсэн.  “Энэ арай болохгүй. Би сонгуулийн  маргааш ард түмний царайг яаж харах юм” гэсэн. Эндээс л бид хоёрын маргаан эхэлсэн. 2011 оны есдүгээр сараас төрийн телевизээс төрсөн тэрбумтан гэх нэр зүүж эхэлсэн. Тэр болтол би нэр  цэвэр явсан хүн" гэж NEWS.mn сайтын сэтгүүлч С.Отгонсүрэнд ярьжээ. 

Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахаар М.Наранбаатартай холбогдтол "Намайг цагдаа Зандаахүүгийн Энхболд гэдэг хүний гомдлоор шалгана гэнэ. Баянгол дүүрэг рүү явж байна" гэв. 

Харин М.Наранбаатар News.mn-нд өгсөн ярилцлагадаа "2014 оны 12 сарын 23-нд АТГ –аас хийсэн шалгалтын хариу “Наранбаатар гэдэг хүнийг буруутгах үндэслэл  алга” гэсэн хариу ирсэн. Мөн цагдаа, ТЕГ-аас шалгасан.  Надад одоо айх юм алга" гэжээ. Үүнээс үзвэл М.Наранбаатарыг хууль хяналтынхан байж болох бүх байгууллагаараа шалгажээ.

Харин одоо түүнд шинэ хэрэг үүсч байгаа бололтой. 

2015 оны нэгдүгээр 2-ны өдөр хуралдсан МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн хурлын бичлэгийг дахин санавал:


 

16:51 2015/01/06

Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын дарга З.Энхболд дараах жиргээг өөрийн твиттер хуудаснаа бичжээ.

З.Энхболд "Наранбаатар гэгчийн хэвлэлээр тарааж байгаа миний тухай мэдээлэл 100% худлаа гүтгэлэг. Зогсоохгүй байгаа тул арга ядаад цагдаад хандав" гэжээ.