13:34 2014/11/21
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар томилогдсон Ч.Сайханбилэгт тамгыг нь гардуулж өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр томилогдсон Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Ерөнхий сайдын тамга шилжүүлэх ёслол өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж шинээр томилогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт баяр хүргэн хэлсэн үгэндээ “Ерөнхий сайдын нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилогдсон Ч.Сайханбилэгийн ажилд нь амжилт хүсье. Таныг улс орныхоо эрх ашгийн төлөө хариуцлагатай, хууль, ёсзүйг дээдлэн, бусадтай гар нийлж, шуурхай, нээлттэй ажиллаж чадна гэдэгт бид итгэлтэй байна. Амжилт хүсье” гэв.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Шадар сайд Д.Тэрбишдагва нар шинээр томилогдсон Ерөнхий сайдад баяр хүргэж ажлын амжилт хүслээ.
12:56 2014/11/21
Ч.Сайханбилэг: Бид лидерийн хомсдолд ороогүй ээ, харин шийдвэр гаргалтын хомсдолд л ороод байна
- МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГИЙН УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХЭЛСЭН ҮГ -
Монгол Улсын шинээр томилогдсон Ерөнхий сайдын хувьд шинэ Засгийн газраас чухам юуг хийж бүтээх талаар товч үг хэлье.
Хүн бүр янз бүрээр ярьж маргалдаад байгаа хүндрэлтэй байдал, хэцүү байдал, эдийн засгийн эсхүл төлбөрийн тэнцлийн хямрал гэдэг эцэс төгсгөлгүй маргаанаа орхиод одоо улс орон ХЯМРАЛТАЙ БАЙНА гэдгээ юуны өмнө шууд хүлээн зөвшөөрцгөөе.
Шинэ Засгийн газар 3 чиглэлд гол ач холбогдол өгч ажиллана. Үүнд: 1. Эдийн засаг 2. Эдийн засаг 3. Эдийн засаг байх болно.
Эдийн засгийн энэ асуудлын угтвар нөхцөл нь улс төрийн тогтвортой байдал, харин дагавар үр дүн нь ард иргэдийн аж амьдрал байх болно.
Шинэ Засгийн газрын гол шинж нь:
Хэлсэн үгийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.
12:45 2014/11/21
Ч.САЙХАНБИЛЭГ МОНГОЛ УЛСЫН 28 ДАХЬ ЕРӨНХИЙ САЙДААР ТОМИЛОГДЛОО
УИХ-ын Нэгдсэн чуулганы хуралдаан Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж дууслаа.
Нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад томилох тухай санал хураахад 44 гишүүн санал хураалтад оролцож 42 гишүүн буюу 95.5 хувийн саналаар дэмжиж УИХ Ч.Сайханбилэгийг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томиллоо.
УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу шинээр томилогдсон Ерөнхий сайд 14 хоногийн дотор Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа УИХ-д өргөн барих ёстой.
Фото сурвалжлагыг ЭНД дарж үзнэ үү.
11:51 2014/11/21
Гишүүд санал хэлж байна:
Гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчээс асуултаа асууж дуусгаад саналаа хэлж эхэллээ.
11:13 2014/11/21
МАН-ын бүлэг чуулганы хуралдаанд орж ирээгүй байна
Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад дэмжих боломжгүй гэсэн хариугаа бататган манай намын бүлгийн гишүүд өчигдрийн Төрийн байгуулалтын байнгын хороо болон өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй байгаа. Шинээр байгуулагдах Засгийн газарт манай нам сөрөг хүчин болж ажиллах болно. Ч.Сайханбилэгийг дэмжсэн нам эвсэл хамтарч Засгийн газраа байгуулах нь ойлгомжтой шүү дээ" хэмээн FB дээрээ бичжээ.
10:45 2014/11/21
Ерөнхий сайдад нэр дэвшигчээс гишүүд эдийн засгийн хүндрэлтэй байдлаас хэрхэн гарах, ямар бодлого барьж ажиллах талаар түлхүү асууж байна.
Ч.Сайханбилэг "Эдийн засгийн болон улс төрийн хямралаас гарахын тулд шинэ байгуулагдах Засгийн газар идэвхтэй, бүтээлч зарчмаар хандана.
Хямралыг зогсоох талаар мэдээж төлөвлөгөө гаргана. Энэ төлөвлөгөөг УИХ-ын 34-р тогтоол дээр үндэслэж гаргана. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулж хөтөлбөр, төлөвлөгөөнд тохиргоо хийнэ.
Засгийн газрын мөрийн хөтөлбөр үргэлжлээд явах хэдий ч эдийн засгийн хямралаас гаргах өөрчлөлтүүдийг хийнэ" гэв.
Л.Эрдэнэчимэг гишүүн өндөр настны тэтгэвэр, тэтгэмжийг хэзээ нэмэх талаар асуулаа.
Нэр дэвшигч Ч.Сайханбилэг "Шинэ Засгийн газрын гол зорилго эдийн засгийн өсөлтийг хангах. Ирэх жилд цалин тэтгэвэрт 500 тэрбум төгрөг төсөвлөсөн"
"Оюу Толгой" төслийн тухайд:
Ч.Сайханбилэг "Том төслийн асуудлуудыг шийдэхгүй тойроод явах нь хамгийн хялбар арга зам юм. Гэтэл Оюу Толгой, Таван Толгойн асуудлыг шийдэж байж валютын урсгал сайжрах учир шинэ Засгийн газар Оюу толгой болон Тавантолгойн төслийг хамгийн зөв гэсэн зарчмаар шийднэ" гэв.
АСУУЛТ, ХАРИУЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
10:36 2014/11/21
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар танилцуулсан бол Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцууллаа.
Одоо тус асуудлаар УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгээс асуулт асууж эхэллээ.
10:24 2014/11/21
УИХ-ын НЭГДСЭН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
УИХ-ын Нэгдсэн чуулганы хуралдаан 09.00 цагаас эхлэх ёстой байсан ч гишүүдыг хуралдааны танхимд цуглахыг хүлээсээр дөнгөж сая эхэллээ.
Чуулганы хамгийн түрүүнд хэлэлцэх асуудал Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар танилцуулахаар төлөвлөгөөнд тусгагджээ.
18:34 2014/11/20
УИХ-ын Нэгдсэн чуулган маргааш 09.00 цагаас хуралдаж Ерөнхий сайдыг томилох эсэх асуудлыг хэлэлцэх юм байна.
18:27 2014/11/20
ТББХ Ч.Сайханбилэгийг 100% -н саналаар ДЭМЖЛЭЭ
Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дөнгөж сая өндөрлөлөө. Хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар Ч.Сайханбилэгийг дэмжсэн байна.
18:07 2014/11/20
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг Ерөнхийлөгчийн дэмжсэн саналыг ЕТГ-ын дэд дарга Б.Нэргүй танилцууллаа.
16:44 2014/11/20
Ерөнхийлөгч Ч.Сайханбилэгийг дэмжиж УИХ-д өргөн барьсан саналыг бүрэн эхээр нь хүргэж байна.
14:15 2014/11/20
14.30 цагаас Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал зарлагдлаа.
Дараа нь УИХ-ын чуулган хуралдаж уг асуудлыг хэлэлцэх юм байна.
13:49 2014/11/20
Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д өргөн барилаа
Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй өнөөдөр өргөн барилаа.
Монгол Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хурлын хамгийн олон суудал авсан Ардчилсан нам нь Улсын Их Хуралд суудалтай бусад нам, эвсэлтэй зөвшилцөн Монгол Улсын Их Хурлын гишүүн Чимэдийн Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Чимэдийн Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд өргөн барилаа.
Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хууль тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүсье хэмээн саналд дурдсан болохыг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Үүнээс үзвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад дэвшүүлснийг дэмжсэн байна. Одоо хуулийн дагуу тус асуудлыг холбогдох Байнгын хороо хуралдах ёстой. Үүний дараа УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдын асуудал хэлэлцэгдэх юм.