Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хавтгай хамгаалагчийг шагнав

ikon.mn
2014 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Дэлхийд ховордсон хавтгай тэмээг хамгаалах ажлыг Английн иргэн Жон Хэйр санаачлан 20 гаруй жил ажиллаж байна. Тэрээр 2002 оноос Монголын хавтгай тэмээг хамгаалахад хамтран ажиллаж эхэлсэн байна.

Түүний хавтгай тэмээ болон нэн ховор амьтдыг хамгаалахад хийсэн ажил, хөдөлмөр зүтгэлийг үнэлэн “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагналаа.

Шагналыг БОНХ-ийн зөвлөх Ц.Ганхуяг гардуулан өгч,нэн ховор амьтдыг хамгаалах, өсгөн үржүүлэх, дэлхий дахинд сурталчлах үйл ажиллагааг дэмжин ажиллаж, бодитой хувь нэмэр оруулж байгаад нь талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Жон Хэйр Монголын ховор зүйлийн комисстой хамтран “Хавтгай үржүүлгийн төв”ийг байгуулж, хавтгайн сүрэгт чиглэсэн судалгаа, менежмент хийсэн байна.

Түүнчлэн хүүхэд залуучуудын экологийн боловсролыг дээшлүүлэх, хавтгай тэмээний ач холбогдол, үнэ цэнийг дэлхий нийтэд таниулах үүднээс эрдэм шинжилгээний хурал, илтгэл, лекц, хялбаршуулсан танилцуулга, гарын авлага,үзэсгэлэн гаргах зэрэг ажлуудыг тогтмол зохион байгуулсаар иржээ.