Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал эхэллээ

ikon.mn
2014 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэгийн манай улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлж байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар ирсэн тэрбээр энэ сарын 27 хүртэл манай улсад ажиллах юм.

Түүний айлчлалын хөтөлбөр 09.50 цагт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдтой уулзсанаар эхэлнэ. 

10.00 цагт хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийнэ.

11.30 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхана.

12.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм байна.