Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

МУИС-ийн дотуур байруудад их засвар хийлээ

ikon.mn
2014 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай  хуулиар Боловсрол, шинжлэх ухааны  сайдын төсвийн багцад батлагдсан “Их, дээд сургуулийг дэмжих хөрөнгө оруулалт”-аас  МУИС-д 1,386.2 сая төгрөг төсөвлөсөн.

МУИС энэ мөнгөөр оюутны 1, 2, 3, 5-р байруудын цонхыг бүрэн сольж, дээврийн засвар, фасад, гадна хашааны засварыг хийж, Сургалтын нэгдсэн албаны нэг цэгийн үйлчилгээний төв байгуулан, лаборатори, сургалтын тоног төхөөрөмжөө шинэчилсэн байна.

Оюутны дотуур байрууд цонх, дээврээсээ дулаан алддаг, дээврээс нь дусаал гоождог, өвөлдөө маш хүйтэн гэх зэрэг жил бүр хэл ам дагуулдаг байсан. Сургуулийн багш нарын хэлж байгаагаар дээрх батлагдсан төсөв өмнө нь байгаагүй их хөрөнгө оруулалт гэнэ. Үүний ачаар энэ жил дотуур байрны оюутнууд маань дулаан, тохьтой өвөлжих нь гэсэн юм.