Баянхонгор аймгийнхан Ламын гэгээний түмэн өлзий гийсний түүхт 375 жилийн ой, Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, “Төвийн бүсийн их хурд-2014” хурдан морины уралдаан, даншиг наадмаа хийгээд хөл ихтэй байна.
Жил жилийн ойн баяр наадмын хүндтэй зочдын тэргүүн эгнээнд УИХ-ын гишүүн Х.Баттулга залардаг байсан бол энэ жил Хойд Солонгост айлчлал хийгээд завгүй байгаа гэнэ. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Ганбат түүнийг орложээ.
Эрхэм гишүүн бүхнээс түрүүлэн ламын гэгээнд бараалхаж, нутгийн ард түмнээ даатган залбирч, түүх соёлоороо бахархсан үгсийг баярын сэтгэгдэлтэй хамт мэндчилгээ болгон сонгогч олондоо дэвшүүлсэн байна.