Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн шинжлэх ухааны паркийнхан Монголд чуулна

ikon.mn
2014 оны 6 сарын 10
iKon.MN

Азийн орнуудын шинжлэх ухааны паркуудын удирдлагын 9 дэх удаагийн уулзалт энэ сарын 19-21-ний өдөр Улаанбаатар хотод болох гэж байна. 

Уулзалтыг Азийн орнуудын шинжлэх ухааны паркуудын холбоо зохион байгуулж байгаа юм. 

Энэ удаагийн уулзалтад Япон, Солонгос, Турк, Вьетнам зэрэг орнуудаас 30 гаруй төлөөлөгч, Монголоос 10 гаруй аж ахуйн нэгж, компанийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллага, мөн их дээд сургуулиас 30 гаруй хүн оролцоно.

Хоёр өдөр болох арга хэмжээ удирдлагуудын ба бизнесийн гэсэн төрлөөр явагдана. Удирдлагуудын уулзалтаар “Шинжлэх ухааны паркуудын шилдэг туршлага” сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг явагдана. 

Мөн Монгол Улсад шинжлэх ухааны парк байгуулахад тулгарч буй бэрхшээл , түүнийг хэрхэн шийдвэрлэх тал дээр бусад орнуудаас зөвлөгөө авч, туршлага солилцох юм байна. 

Харин бизнесийн уулзалтад олон улсын электрон техник, машин механизм болон мэдээлэл, технологийн салбарын тэргүүлэгч компаниуд оролцож, манай орны компаниудтай туршлага солилцож, цаашид хэрхэн хамтрач ажиллах талаар санал солилцох юм. 

Манай улсын Мэдээлэл, технологийн үндэсний парк 2012 онд тус холбоонд нэгджээ.

МТҮП нь Монгол улсаа төлөөлөн гишүүн болсоноор холбооны бусад байгууллагуудтай туршлага солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, шилдэг паркуудын хөгжлийн загварыг нэвтрүүлэх, олон улсын арга хэмжээнд оролцох боломж нээгдсэн байна. Тиймээс 9 дэх удаагийн энэхүү уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар болжээ.