Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Нүүрс хийжүүлэх төслийн явц, дамжин өнгөрөх тээвэр, далайн боомтын ашиглалтын асуудлаар ярилцав

President.mn
2014 оны 5 сарын 20
iKon.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй өчигдөр Шанхай хотноо уулзлаа. Албан ёсны уулзалтын дараа хамтдаа өглөөний цай уув.

Уулзалтаар хөрш хоёр орны улстөр, эдийн засгийн хамтын ажиллагаа, бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг асуудлаар өргөн хүрээнд тодорхой асуудлуудыг хөндөн ярилцлаа.

Уулзалтын үеэр хоёр орны Ерөнхийлөгч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, нүүрс хийжүүлэх төслийн явц, дамжин өнгөрөх тээвэр, далайн боомтын ашиглалтын асуудлаар ярилцав.

Мөн энэ онд хоёр улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Найрсаг хамтын ажиллагааны Гэрээ байгуулсны 20 жилийн ойг тохиолдуулан “Монгол-Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарласантай холбогдуулан, түүхэн жилд хоёр орны харилцааг хөгжүүлэх чиглэлд санал солилцлоо.

Уулзалтын үеэр хоёр орны Ерөнхийлөгч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, нүүрс хийжүүлэх төслийн явц, дамжин өнгөрөх тээвэр, далайн боомтын ашиглалтын асуудлаар ярилцав. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдолтой эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа эрчимжиж байгааг хоёр тал уулзалтынхаа үеэр онцолж байлаа.

Мөн уулзалтын үеэр Монгол Улсыг APEC-д гишүүнээр элсүүлэх асуудлыг ярьж БНХАУ-ын зүгээс дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.

Хоёр орны төрийн тэргүүний уулзалтыг 40 минутаар төлөвлөсөн байсан ч хоёр цаг орчим үргэлжилж, олон асуудлаар санал солилцсон нөхөрсөг яриа хэлэлцээр болж өнгөрлөө.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзах юм.