Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ынхан жагсаал зохион байгуулна

Монголын мэдээ
2014 оны 4 сарын 10
Монголын мэдээ

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнгөрсөн даваа гарагт нээлтээ хийсэн. Үүний дараа өдөр хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталсан юм.

Тэгвэл өнөөдөр хуралдах хуралдаанаар хэлэлцэх гол асуудал нь Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах. Тодруулбал, сайд нарын давхар дээлний асуудлыг хэлэлцэх юм.

Тэгвэл үүнтэй холбогдуулан Засгийн газраа хянаж чадахгүй байгаа УИХ-тай болсныг шүүмжилж, давхар дээлээ дан болгохыг эрх баригчдаас шаардан МАН-ынхан Чингисийн талбайд тайван жагсаал зохион байгуулах аж.

Тус намын зүгээс уг асуудалд голлон анхаарал хандуулж байгаа гэхэд болно. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 17 сайдад санал хураалтад оролцохгүй, хуулиа мөрдөхийг сануулсан албан бичгийг хүргүүллээ.

Мөн УИХ-ын дарга З.Энхболдод энэ хуулийн төслийг хэлэлцэх үеэр 17 сайдыг санал хураалтад оролцуулалгүй, УИХ-ын шийдвэр гаргах үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчил гаргуулахгүй байх нь УИХ-ын даргын хуулиар хүлээсэн үүрэг хэмээн шаардах бичиг хүргүүлжээ.

Зураг