Крымийг нэгтгэснээс хойш.
Ингэхдээ “федерализм буюу холбооны улсын зарчим” гэсэн нэр томъёог ашиглаж байна.
Өөрөөр хэлбэл Оросууд зүүн Украйнд өөрсдийг нь дагадаг засаглал бий болгохыг зорьж байгаа юм.
Уг холбооны муж нь нэлээд өргөн өөртөө засах эрх мэдэлтэй байх ёстой.
Гэхдээ өнөөг хүртэл Оросын энэ санал АНУ болон Барууныхнаас дэмжлэг аваагүй байна. Бас эсэргүүцээгүй ч байгаа.
Украйны зүүн хэсэгт нөлөөллөө тогтоох нь ОХУ-д яагаад тийм ач холбогдолтой вэ? Яагаад Оросууд ийм итгэлтэй байна вэ?
Үүнд дараах байдлаар хариулж болно.
- Зөвлөлтийн үед зэвсгийн үйлдвэрлэл дорнод Украйнд төвлөрсөн. Тиймээс тусгаар тогтносон . Жишээлэхэд Антонов цэргийн тээвэрлэгч онгоцыг дорнод Украйнд үйлдвэрлэдэг.
- Шинээр нэгдсэн Крым нь дорнод Украйнаас цахилгаан эрчим хүч болон бусад хэрэгцээгээ хангадаг. . Өөрөөр хэлбэл Украйн Крымийн гол судсыг атгаж байгаа гэж ойлгож болно.
- гэдгээ хэлсэн. Ер нь Хаант Оросын үед Украйныг “бага Орос” гэж нэрлэдэг байсан гэдэг. Бүр нэг удаа Путин ерөнхийлөгч Жорж Бушд “Украйн бол улс биш” гэж хэлж байсан нь Оросууд Украйны тусгаар тогтнолыг зохиомол, утгагүй зүйл гэж үздэгийг харуулж байна.
- Тусгаар тогтнолын 20 орчим жилийн хугацаанд Украйн тийм тогтвортой байж чадсангүй. Төр нь авлигад идэгдэж, хоёр ч удаа хувьсгал гарсан. 2005 онд Улбар шар хувьсгал, тэгээд одоо Евромайдан. Украйны энэ сул дорой байдлыг хараад Оросууд улам итгэлтэй болсон бололтой. Лидер байхгүй, ард түмэн нь лидерийг хүсэн хүлээж байгаа нь Путинд боломж болж харагдсан байх магадлалтай. .