Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Монгол залуу УНАДАГ ДУГУЙ үйлдвэрлэж байна

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

 “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн эхлэл энэ онд хийгдэхээр нийслэлийн ерөнхий төлөвлөлтөд ороод байгаа. Тэгвэл унадаг дугуйг дотооддоо үйлдвэрлэдэг болсон тухай таатай мэдээ бидэнд ирлээ.
 
Залуучуудын дунд "Никель Ганбаа" хэмээх аавынхаа нэрээрээ алдаршсан Дашка “Никель Ганбаа” ХХК-ийг 2010 онд байгуулж унадаг дугуй, мопедийн үйлдвэрийг туршилтаар хийж эхэлжээ. Ирэх сараас унадаг дугуйн үйлдвэрлэлээ бүрэн ашиглалтад оруулах юм байна.

Энэхүү үйлдвэр нь өдөрт 100 дугуй үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Ирэх тавдугаар сараас унадаг дугуйн худалдаагаа эхлэхээр болсон гэдгээ дуулгалаа.

"Zetro" дугуй үйлдвэрлэгч

Дугуйн нэрийг "Zetro" гэдэг.  Fixie /хотын унадаг дугуй/, уг дугуй нь S /Small/, L /Large/ хэмжээтэй бөгөөд дугуйн хамгаалалтын малгай буюу каскыг ч хийж байгаа гэнэ.

Монгол хүний гараар бүтээгдсэн энэхүү дугуйг сонирхсон залуучууд өнөөдрөөс эхлэн ирэх сарын 5-ныг хүртэл захиалга өгч болох юм байна.

Facebook Page : https://www.facebook.com/nikelganba