Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн амын өсөлтөө тооцож төлөвлөгөө боловсруулахыг НҮБ-аас зөвлөлөө

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 9 сарын 30
iKon.MN
Монгол улсын хувьд жендерийн тэгш бус байдлын индекс буурчээ

Хүн ам ба хөгжлийн асуудлаарх Үндэсний дээд хэмжээний уулзалт өнөөдөр боллоо. Монгол улсын хувьд жендерийн тэгш бус байдлын индекс 2005 оноос 2012 онд буурсан үзүүлэлттэй байна гэж НҮБ-ын Хүн амын, хөгжлийн сангаас хийсэн судалгаагаар гарчээ.

НҮБ-ын хүн амын, сангийн нөхөн үржихүйн хөтөлбөр хариуцсан  мэргэжилтний ярьж буйгаар жендерийн тэгш бус байдлыг буруулахын тулд нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, эхийн эндэгдлийг бууруулах, хөдөлмөрийн хөлсний ялгааг арилгах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээнд ахиц гаргах шаардлагатай аж.

Мөн өсвөр насны охидын төрөлтийг бууруулах нь залуучуудын амьдралын боломжийг сайжруулна гэдгийг судалгаагаар харууллаа.

Монгол улсад ирэх хэдэн жилд дэд бүтэц, орон сууц, байгаль орчин, хөдөлмөрийн зах зээл, боловсролын байгууллагуудад хүн амын өсөлтөөс үүдсэн ачаалал байсаар байх болно гэж үзэж, ихэнх салбарт төлөвлөгөө боловсруулагчид хүн амын өсөлтийг тооцож, тусгаж ажиллахыг НҮБ-аас зөвлөсөн байна.