Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Угийн бичгийн программ хангамжийг удам дамжуулан хэрэглэж болно

Ж.Отгонмягмар
2014 оны 3 сарын 21
Монголын мэдээ
Зураг зураг

Монгол түмэн эртнээс  ураг төрөл, удмын хэлхээгээ таньж мэдэх зорилгоор ургийн бичгийг хөтөлж ирсэн түүхтэй.

Сүүлийн үед уг уламжлал мартагдаж, ургийн бичиг хөтөлдөг айл өрх цөөрсөн нь ураг төрлийн хэлхээ холбоогоо мэдэхгүй хүмүүсийн тоо нэмэгдэхэд хүргэсэн юм.

Харин үүнийг орчин үеийн хэрэглээнд тулгуурлан шийдсэн программ хангамжийг бий болгожээ. Энэ талаар “Ургийн бичиг” цахим хуудсыг эрхлэн гаргагч Т.Батбаяраас тодрууллаа.

-Угийн бичгийн программ хангамж зохион гаргасан гэсэн. Энэ программ хангамжийн талаар тодруулаач?

-Ер нь ургийн бичиг, удмын түүхээ хөтөлж үр хойчдоо залгамжлуулан үлдээх нь сүүлийн үед бидний хувьд нэн тулгамдсан асуудал болоод байна. Бид 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж www.urgiinbichig.mn цахим хуудсыг ажилд оруулсан

Угийн бичгийн программ хангамжийг ашиглан угийн бичиг, удмын түүхээ маш энгийн аргаар хөтөлж, мэдээллээр баяжуулж, бүртгэлжүүлж, цахим хэлбэрт оруулж болно.

Олон нийтэд, тэр дундаа залуучуудад  ургийн бичиг, удмын түүхээ хөтлөх болон үр хүүхдээ зөв хүн болгож хүмүүжихэд нь тус нэмэр болох үүднээс Монголын уламжлалт ёс заншил, хүмүүжлийн тухай ойлголтуудыг өгч ирсэн. www.urgiinbichig.mn цахим хуудас нээгдсэнээс хойш нэг жилийн дотор монголчууддаа угийн бичгийн тухай болон удмын түүхээ хөтлөх аргачлалын талаар зөвлөж, 20 орчим мянган хүнтэй холбогдож, улмаар энэ хугацаанд тухайн чиглэлийн программ хангамжийг зохиож, монголчууддаа хүргэж эхэлсэн.

-Угийн бичгийн программын ашиглахад хэр хялбар вэ. Хүссэн хүн бүр ашиглаж болно биз дээ?

-Угийн бичгийн программ хангамж нь тухайн хүний намтар түүхийг өнгөрсөн он цагаас эхэлсэн уг, удам, угсаатай холбож, үр удмаа залгамжлуулах түүхийг харуулах юм. Ашиглахад дөхөм, энгийн хялбар гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, уг программ хангамжийг ашиглан угийн бичиг, удмын түүхээ маш энгийн аргаар хөтөлж, мэдээллээр баяжуулж, бүртгэлжүүлж, цахим хэлбэрт оруулж болно.

-Ургийн бичгийн зураглалыг хийхэд нэлээд хүндрэлтэй байдаг. Энэхүү программыг ашиглавал хялбар байх уу?

-Угийн бичгийн зураглалыг гар аргаар буюу “Ургийн мод”, “Ургийн хүрээ” төдийгөөр дүрслэн үзүүлэхэд хүндрэлтэй байдаг байсан. Харин энэхүү  программ хангамжийг ашигласнаар ургийн модны зураглалыг гоёмсгоор харуулах олон боломжийг олгох давуу талтай байгаа. Тухайлбал, Ургийн модноос эцгийн болон эхийн талыг нуух, ураг төрлийн нэршлийг харуулах, өөрөөс дооших үеийг нууж харах гэх мэт боломжуудыг олгоно. 

Мөн нэг товч дараад л тухайн хүний намтар түүх болон бусад мэдээллийг харуулах, түүнд засвар хийх, хэвлэж авахаас гадна тухайн хүний гурван үеийн намтрыг шууд гаргах боломжийг олгож өгсөн нь хүмүүст  таалагдах байхаа.

-Хүмүүс ургийн бичигтээ гэрэл зураг тайлбартайгаар оруулж болох уу?

-Угийн бичгийн программ хангамж нь тухайн хүний овог удам болон гэр бүлийн түүхийг харуулахаас гадна тухайн зургийн түүхийг харуулах буюу түүнд засвар өөрчлөлт хийж болно. Зураг гэдэг бол тухайн хүн болон гэр бүлийн бүхий л түүхийг илтгэж байдаг учир үүнийг оруулж өгсөн нь сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байгаа. Энэ мэт олон боломжийг  угийн бичгийн программ хангамжаас авах, хэн нэгэнд гэр бүлийн түүхээ танилцуулах, овог удмынхаа гишүүдийн утасны жагсаалт, гэрийн хаяг зэрэг олон мэдээллийг гаргаж ашиглах боломжийг олгоно. 

-Угийн бичгийн программыг хэдэн төгрөгөөр худалдан авч болох вэ?

-Энэхүү программ хангамж нь 200 мянган төгрөгийн үнэтэй. Гэхдээ уг программ хангамжийг хүн бүр эсвэл өрх болгон худалдан авах шаардлага байхгүй. Хамаатан саднаараа нийлээд нэг л удаа худалдан аваад, хэдэн үеэрээ хэрэглээд явах боломжтой. Угийн бичгийн программ хангамжийг худалдан аваад хэрэглэж эхэлсэн бол түүнээс хойш шинэчлэгдэх программууд үнэгүй шинэчлэл хийгдэнэ. Шинэчлэл нь автоматаар хийгдээд явна. 

Угийн бичгийн программ хангамж нь 200 мянган төгрөгийн үнэтэй.

Энэхүү программыг сонирхож байгаа болон хамтран ажиллах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллага бидэнтэй холбогдохыг хүсвэл 99007400 дугаарын утсаар лавлаж болно. Түүнчлэн www.urgiinbichig.mn, www.urgiinbichig.mn/contact.aspx, www.facebook.com/ugiinbichig, www.twitter.com/urgiinbichig, www.youtube.com/urgiinbichig хаягаар орж мэдээлэл авах боломжтой. 

-Тухайн программ хангамжийг боловсруулахад хэчнээн хүн ажилласан бэ. Яагаад ургийн гэж нэрлээгүй угийн гэсэн бэ?

-Энэхүү программ хангамжийг боловсруулахад үнэтэй санал зөвлөгөө өгч, мэргэжлийн арга зүйн туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байгаа олон хүн байгаа. Угийн бичгийн программ хангамжийн хөдөлмөрийн зөвлөлийн гишүүдэд шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат эмч Ж.Раднаабазар, шинжлэх ухааны доткор, профессор, угсаатан зүйч Ж.Сэржээ, Хүүхэд, гэр бүл судлаач, Монгол Улсын гавьяат багш Ц.Түвшинтөгс, Нийгмийн эрүүл мэнд судлаач, доктор Д.Ганзориг гэсэн хүмүүс бий. Программ хангамжийн нэрийн хувьд өмнө нь ургийн бичиг гэсэн программ хангамж байсан учир бид энэ нэрийг сонгож авсан.

Зураг