Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Баярын өдрүүдэд ус, дулаан, цахилгаантай холбоотой дуудлагыг 24 цагийн турш авна

ikon.mn
2014 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Сар шинийн баярын өдрүүдэд  “Улаанбаатар Дулааны сүлжээ” ХК нь хариуцлагатай эргүүл жижүүрийг томилон ажиллуулж ДЦС -2, 3, 4 ХК болон насос станцуудын горимыг тогтмол хянан, ээлжийн инженер болон машинистуудын ажлын цаг ашиглалт, хэрэглэгчдийн ус, дулаан дамжуулах төвүүдийн параметрийг тогтмол хянаж, гэрийн жижүүрүүдээр эргүүл эргэлт шалгалтыг тогтмол хийнэ.

Мөн  Эрчим хүчний яам, Диспетчерийн үндэсний төв ХК, Нийслэлийн Шуурхай мэдээллийн төв /310005/ болон өөрийн байгууллагын удирдлагуудад тогтмол мэдээлэл өгч, хэрэглэгчдээс гомдол саналыг 24 цагийн турш 343047 дугаарын утсаар авч, шуурхай барагдуулж ажиллана.
           
Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны  гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг 70047004 дугаарын утсаар авч ажиллана.
 
УСУГ болон, Зөөврийн ус хангамжийн алба, Салбаруудын нэгдсэн албадууд дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллах бөгөөд ачаалал ихтэй цэгүүдэд салаалагч гаргаж ус түгээж үйлчилэх юм байна. Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 дугаарын утсуудаар тогтмол авч үйлчилнэ.

“Сар шинийн баяр” –ын өдрүүдэд ажиллах гэр хорооллын ус түгээх байруудын ажиллах цагийн хуваарь

 Зөөврөөр /машин/ ус түгээх байрууд /ЗУХА/

 
Сар өдөр
 
Гариг
 
Баярын өдрүүдэд ажиллах хуваарь
2014/01/29 Лхагва  
10:00 -14:00 * 15:00 -19:00
2014/01/30 Пүрэв  
10:00 -19:00
2014/01/31 Баасан  
Амарна
2014/02/01 Бямба  
Амарна
2014/02/02 Ням  
10:00 -14:00 * 15:00 -19:00
 

Төвлөрсөн шугамд холбогдсон ус түгээх байрууд /СНА/

 
Сар өдөр
 
Гариг
 
Ажиллах цаг
2014/01/29 Лхагва  
10:00 -14:00 * 15:00 -19:00
2014/01/30 Пүрэв  
10:00 -19:00
2014/01/31 Баасан  
Амарна
2014/02/01 Бямба  
10:00 -14:00
2014/02/02 Ням  
10:00 -14:00 * 15:00 -19:00

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар 21 компанийн ээлжийн инженерүүд, засварчин, цахилгаанчид 24 цагийн турш ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, халаалт, халуун, хүйтэн ус, ариутгах татуургын талаар гаргасан гомдол, саналыг 325595 дугаарын утсаар  хүлээн авч барагдуулна. 

Аваарийн ангитай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.

“Орон сууц ашиглалтын” орон нутгийн өмчит газруудтай  холбогдох утасны жагсаалт:

 
Байршил Харьяа салбар компаниуд Ээлжийн инженер
Диспетчер
1 Сүхбаатар дүүрэг “Энх тулга –Өргөө” ОНӨААТҮГ 321641
2 “Зүүн сэлбэ –Өргөө ОНӨААТҮГ 324097
3 Чингэлтэй дүүрэг “Чин хүрээ –Өргөө” ОНӨААТҮГ 70115764
4 “Бат дулаан –Өргөө” ОНӨААТҮГ 70115026
5 Хан-Уул дүүрэг “Түшээ дунд гол –Өргөө” ОНӨААТҮГ 341826
6  
Баянзүрх дүүрэг
“Дэнж сансар өргөө” ОНӨААТҮГ 450697
7 “Их алтан тэвш –Өргөө” ОНӨААТҮГ 455025, 452186
8 “Дэнж найрамдал –Өргөө” ОНӨААТҮГ 454050
9 “Улаанхуаран –Өргөө” ОНӨААТҮГ 70156722
10  
Баянгол дүүрэг
“Ганга Өргөө “ ОНӨААТҮГ 244283
11 “Батбаян бүрд” ОНӨААТҮГ 244780
12 “Ган зам –Өргөө” ОНӨААТҮГ 367152
13 “Ашид мөнх –Өргөө” ОНӨААТҮГ 687491
14 “Баруун их нарлаг –Өргөө” ОНӨААТҮГ 70120203
15 “Гандан дэнж –Өргөө” ОНӨААТҮГ 70149711
16 “Хүрээ дэнж –Өргөө” ОНӨААТҮГ 77065560
17 “Шинэ хороолол –Өргөө” ОНӨААТҮГ 70122017, 70132017
18 Сонгинохарйрхан  дүүрэг “Өнөр тулга –Өргөө” ОНӨААТҮГ 682966
19 “Өнөр энх –Өргөө” ОНӨААТҮГ 682484
20 “Таван шар –Өргөө” ОНӨААТҮГ 70180015
21 “Москва салбар” ОНӨААТҮГ 77440079