Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Cap шинийн баяр гэрэл гэгээтэй, шинэ бүхний эхлэл юм шиг санагддаг

Өдрийн шуудан
2014 оны 1 сарын 29
Өдрийн шуудан

Монголчууд бид cap шинийн баяраа хэрхэн тэмдэглэснээс тухайн жилийн өнгө тодорхойлогддог хэмээн бэлгэшээдэг.

Энэ ч утгаараа хун бур cap шинийн өдрүүдэд угийн сайхныг хэлж, эдийн дээдийг хэрэглэхийг эрхэмлэдэг билээ. Иймээс улс төр, урлаг, спортынхон руу утас цохиж, cap шинийн баяраа хэр өргөн дэлгэр тэмдэглэдэг, ямар хувцас хэрэглэлээр гоёх гэж буй мөн тавгийн идээгээ хэрхэн засдаг талаар сонирхов. 

Хөдөлмөрийн баатар, Ардын
жүжигчин Л.Цогзолмаа

Сүүлийн үед есөн үеэр тавгаа засдаг болсон

-Cap шинийнхээ бэлтгэлийг хангаж л байна.Хүүхдүүд бэлтгээд өгчихдөг болохоор надад нэг их дарамт болоод багаүй юм. Манайд олон зочин ирнэ.

Хүн бүрт зориулж бэлэг авах гээд хүүхдүүд маань л тус дэм болж байна. Нас нэлээд өндөр болчихлоо.

Гэхдээ манайх ууц тавьдаггүй, үхрийн өвчүүгээр битүүлгийнхээ тавгийг засаад удаж байна. Харин нас нэмэх тусам тавгийн боов өндөрсөөд л байгаа.

Хүүхдүүд засч өгдөг юм. Сүүлийн үед есөн үеэр засах болсон. Монгол үндэсний уламжлалт баяр болохоор үндэснийхээ хувцсаар л гангарах дуртай.

Хүүхдүүд маань ч дээл өмсдөг.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Бүх хотоороо нийлж цагаан сардаа бэлтгэдэг байлаа

-Цагаан cap гэдэг монголчуудын төрт ёсны, бэлгэдлийн их сайхан баяр. Миний л мэдэхээр, хөдөө төрж өссөн болоод ч тэр үү, цагаан сарын тухай мартагдашгүй дурсамжууд сэтгэлд үлдэж. Хөдөөгийн багачуудын хувьд хамгийн гэгээн ёслол, хүндэтгэлийн баяр гэж боддог юм.

Би өөрөө Өндөрхаан, Хэрлэнгийн хөвөөнд төрсөн. Хөдөөгийн амьдралд cap шинийг яаж тэмдэглэдэг вэ гэдгийг нялх ахуйгаасаа мэднэ. Cap шинэ дөхөөд ирэхээр тоос шороогоо гөвж, битүүндээ идээ зуушаа зэхэж, бурхан тахилаа арчиж цэвэрлэн зул, хүжээ барьдаг. Хүүхэд байхаасаа хэвшээд заншчихсан энэ сайхан ёсыг одоо бол агуу хүндэтгэл гэж боддог.

Намайг хүүхэд байхад юм болгон элбэг дэлбэг байгаагүй цаг. Манайх жижиг ханатай гэртэй, дутуу юм бүрэн, сайхан байсан санагддаг сан. Cap шинийнхээ бэлтгэлд бид бүгдээрээ сэтгэлтэй, зүтгэлтэй оролцдог. Цагаан cap болохоор ээж минь нэг жижиг хивс орныхоо өмнө тавина. нь ямар гоё гээч.

Гэр маань л ганган сайхан болсон шиг санагддаг сан. Тэгээд айл, хотны бүх өрхөөрөө нийлж цагаан сардаа бэлтгэдэг. Нийлж, нийтээрээ цэнгэдэг, ёслол хүндэтгэлийн сайхан болдог байж. Тэр дундаа битүүлсний маргааш шинийн нэгний өглөө аав, ээждээ золгож үнсүүлнэ гэдэг ямар их ерөөл

Олимпийн мөнгөн медальт чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов

Тараг ууж өнгөрүүлсэн цагаан сарын баяраа хэзээ ч мартахгүй

-Цагаан сараа Улаанбаатар хотдоо тэмдэглэн өнгөрүүлнэ. Багш нар, нутгийн хөгшчүүл, хөгшний эгч нар гээд очиж золгодог хүн ч олон. Гэхдээ нас ахиж буйн илрэл юм болов уу, жил ирэх тусам ирж золгодог нь илүү олон болоод байна.

Сүүлийн жилүүдэд Шинийн 1-нд гэрээс гарч чадахаа байсан. Би долоон хүүхэдтэй айлын гурав дахь нь. Ах эгчийн маань зарим нь бурхан болж, үлдсэн нь хөдөө болохоор хотод байгаагаас хамгийн ахмад нь би болж таарсан. Тиймээс дүү нарын үр хүүхэд, ач зээгээс эхлээд ирж золгох хүн мундахгүй.

Цагаан cap их сайхан баяр. Гэрэл гэгээтэй, шинэ бүхний эхлэл юм шиг санагддаг. Тиймээс хэрэндээ л сайхан тэмдэглэхийг хичээдэг. Энэ жил цайвар өнгийн ноолуурандуу материалтай дээл өмсөнө. Урьд нь байсан ч баяр ёслолоор огт өмсч байгаагүй. Тиймээс энэ жил түүгээрээ гангарна. Хөгшин бид хоёр дээл худалдаж авна гэж мөнгө үрдэггүй. Хөгшин маань урлачихдаг юм. 

Харин гутал, малгайны хувьд хоёр гурван сонголт байгаа. Өмсч үзэж байгаад аль тохиромжтой, эвтэйхнийг нь сонгоно. Дөрвөн хүүхэдтэй, тэдний маань үр хүүхэд гэж нэлээн өнөр айл болж байгаа шүү, манайх. Хамгийн сайхан дурсамж үлдээсэн Цагаан cap гэж онцолбол, 1994 оных юм болов уу даа. Иранд тэмцээнд оролцож байтал Цагаан cap тохиосон юм.

Бид зохион байгуулагч болон бусад тамирчинд үндэсний баярынхаа талаар ярьж өгтөл тэд “Ийм том баяр чинь болж байхад яагаад хэлээгүй юм” гээд сандралдаад сүйд болов.

Тэд биднээс “Энэ баяраараа та нар юу идэж, уудаг юм” гэж асуусан. Бид цагаан бууз, ууцаа тайлбарлан өгөв. Гэтэл тэд гал тогооны өрөөнөөс тараг авчирч биднийг дайлсан. Тэгээд л бид тэнд золголтоо хийсэн. Тэнд байсан монголчуудаас хамгийн бага нь Д.Сумъяабазар байсан. Харин Г.Өсөхбаяр аварга түүнээс 20 хоногоор ах учраас золгохдоо гараа дээгүүр нь тавих эрхтэй болсон юм даа.

“Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай

Цагаан сарын буузаа өөрсдөө чимхдэг

-Ул боовоо “Эрчим” гэсэн үйлдвэрээс авдаг. IV цахилгаан станцын тэнд байдаг юм. Их амттай хийдэг учраас хөдөөгийн хэддээ ч тэндээс авч явуулдаг. Худалдааны бууз авдаггүй юм аа. Үндэсний баяр болж байгаа учраас өөрийн гараар буузаа хийдэг.

Энэ жил 540 гаруй бууз хийсэн. Гэрийн буузны амт ямар ч сайн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дагуулахгүй шүү дээ. Өнөөдөр /өчигдөр/ өвчүүгээ чануулах гээд найз тогоочдоо өгсөн. Маргааш очиж авна.

Цагаан сараар үндэснийхээ хувцсыг өмсдөг. Үнэтэй, чамин гээд байх юмгүй өөрийнхөө биед таарсан дээл захиалчихдаг. Энэ жилийн дээлээ хийлгэчихсэн. Ингээд үндсэндээ cap шинийнхээ бэлтгэлийг базаагаад дууссан. Битүүнд ажилтай болохоор хотод битүүрчихээд шинийн 1-нд Баянхонгор аймаг руу аав, ээж дээрээ очиж золгоно.

Жил бүрийн шинийн 1-нд заавал очдог юм. Тэгээд шинийн 1, 2-нд амьтан ах дүүгийнхээрээ шинэлчихээд шинийн 3-нд ажилдаа ирнэ. Манайх тоглолтын бэлтгэлдээ орчихсон учраас ажил их байгаа.

Дуучин Нара

Эмээгийнхээ оёж өгсөн хурган дээлээр гоёно

-Би аав ээжтэйгээ амьдардаг. Аав ээж маань Цагаан сарыг тийм ч өргөн тэмдэглэдэггүй. Харин өвөөгийнх нэлээн өргөн тэмдэглэнэ.

Манай ах дүүс бүгдээрээ шинийн 1-нд өвөө эмээдээ очиж золгож, тэнд бөөнөөрөө цугладаг.

Жил бүр дээл өмсөөд байж чаддаггүй ч энэ жил эмээгийнхээ оёж өгсөн хурган дээлээр гоёх бодолтой байгаа.

Сонирхолтой сайхан баяр шүү. Бууз баншнаас нь уйдна гэж үгүй шүү дээ.

Би хадаг барьж золгодоггүй болохоор өвөө эмээтэйгээ мөнгө барьж золгодог. Мөнгө барих нь ёс биш ч, хүн бүр барьж золгоод байхаар нийтийн жишгийг дагадаг.

Сүүлийн жилүүдэд мөнгө барьж золгосоор байгаад одоо мөнгөгүй золгоно гэхээр сонин санагдаад байдаг юм.

Өвөө эмээгийнхээ бууз баншийг чимхэлцэх санаа байвч ажлын шаардлагаар зав чөлөө муу байдаг. Тиймээс тэр бүр туслаад байж чаддаггүй.

Зураг