Зураг
Зураг

"Баянгол зочид буудал орчмын автобусны буудлын барилгын хашлагыг шөнийн цагаар буулгана"

Д.Янжиндулам, ikon.mn
38 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Баянгол зочид буудал орчмын автобусны буудлын хажууд баригдаж буй барилгын хамгаалалтын хашлагыг шөнийн цагаар буулгахаар болжээ.

Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлснээр тус автобусны буудлаас 14 чиглэлд нийтийн тээврийн 167 автобус өдөрт 9,500 орчим хүнд үйлчилдэг бөгөөд зорчих хөдөлгөөн ихтэй байдаг байна.

Нийслэлийн Хяналт Шалгалтын Газартай хамтран автобусны буудлын хамгаалалтын хашлагыг буулгах тухай мэдэгдлийг барилгын компанид хүргэж, хашлагыг шөнийн цагаар буулгахдаа тухайн компанийн төлөөллийг оролцуулах аж.

Харин хашлагыг буулгасны дараа 14 хоногийн дотор уг автобусны буудлыг тохижуулах юм байна.

Иргэдээс тус автобусны буудлын орчимд осолд орж болзошгүй хүндрэлтэй байгаа тухай мэдээлэл иржээ.