Найрамдлын авто зам дагуу ₮7.5 тэрбумын төсөвт өртөгтэй, ус зайлуулах шугам угсралтын ажил эхэллээ

Д.Янжиндулам, ikon.mn
19 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар хотоос “Найрамдал” зуслан чиглэлийн 16 километр авто замыг өнгөрсөн онд шинэчилж дууссан.

Харин энэ жил тус авто зам дагуу борооны ус зайлуулах шугамыг угсарч эхэлжээ. Ус зайлуулах шугамыг хоёр жилийн хугацаанд буюу 2028 онд угсарч дуусгахаар төлөвлөсөн бөгөөд нийт төсөвт өртөг ₮7.5 тэрбум байна. Үүнээс энэ онд ₮2.5 тэрбумыг зарцуулахаар нийслэлийн төсвийг баталжээ.

Найрамдлын авто зам дагуу нийт 3,000 метр урт ус зайлуулах шугамыг угсрах ажлыг "Геодези, Усны Барилга Байгууламжийн газар" ОНӨААТҮГ-ын инженер техникийн ажилтнууд гүйцэтгэж байгаа юм байна.

Сануулахад 1978 онд ашиглалтад оруулсан Найрамдал зуслан чиглэлийн авто замыг нийслэл хотоос гаргасан бондын 22 орчим тэрбум төгрөгөөр шинэчилжээ.