2026 оны наймдугаар сард инфляц улсын хэмжээнд 12.5 хувьтай гарлаа

Г.Мөрөн, iKon.mn
50 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.

Инфляцын түвшин 2026 оны наймдугаар сард улсын хэмжээнд 12.5 хувь гарсны 46.9% буюу 5.8 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 13.3% буюу 1.7 нэгж хувь нь тээврийн бүлэг, 9.2% буюу 1.2 нэгж хувь нь боловсролын үйлчилгээний бүлэг, 7.6 хувь буюу 0.9 нэгж хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс голлон шалтгаалсан байна.

Түүнчлэн улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 16% буюу 2 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 35% буюу 4.4 нэгж хувиар тус тус нөлөөлжээ.