"8.9 сая долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын автомат станцыг суурилуулсан"
Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулж, дуусжээ.
Тодруулбал Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны корпорацтай хамтран хэрэгжүүлсэн тус төслийг 2023-2026 онд нийт 8.9 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн байна.
Ингэснээр агаар дахь хүхэрлэг хий, азотын ислүүд, РМ2.5, РМ10 тоосонцор, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл болон цаг уурын үзүүлэлтийг тасралтгүй хэмжих боломж бүрдэж байгаа аж.
Хэмжилтийн мэдээллийг иргэд agaar.gov.mn сайтаас бодит цагийн горимоор харах боломжтой болжээ.
Өмнө нь зөвхөн цаг агаарын төлөв байдалд дүн шинжилгээ хийдэг байсан бол энэ удаад иргэд агаарын чанарын урьдчилсан мэдээг авдаг болж байгааг салбарын яамнаас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

